ДИЛЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Банкны нэрийн өмнөөс харилцагчтай валют, үнэт металлын арилжаа хийх, харилцагчийн захиалгыг биелүүлэх;
- Валют, үнэт металлын суурь болон техник шинжилгээ хийх;
- Банкны валютын нөөц, чөлөөт эх үүсвэрийг үр ашигтайгаар удирдах;
- Олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн талаар тайлан, мэдээлэл гаргах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, эдийн засаг болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- CFA зэрэгтэй эсвэл горилогч байх;
- Идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
- Логик сэтгэлгээтэй байх;
- Санхүүгийн дүн шинжилгээ, тооцоолол хийх чадвартай байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Ярианы болон харилцааны бусад ур чадварыг эзэмшсэн байх;
Валют арилжааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал;
- Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд;
- Хотын төвийн, орчин үеийн тохилог оффис;
- Шинэ залуу хамт олон;
- Цаашид дэвших боломжтой карьер хөгжил;
- Уян хатан цагаар ажиллах боломж;
- Шударга ил тод, нээлттэй соёл таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.