Гүйцэтгэх захирал (Red agency)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Маркетингийн менежментийг орчин үеийн чиг хандлагын дагуу хөгжүүлэх, маркетингийн бодлого, үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах, байнгын хяналт тавьж, чиглүүлэх
- Маркетинг, брэндийн зөв оновчтой бодлогыг тодорхойлж, маркетинг идэвхжүүлэлтийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх
- Зах зээл, хэрэглэгч рүү хандсан маркетинг, идэвхжүүлэлтийг батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд идэвхжүүлэлтийн олон талт арга хэлбэрийг ашиглан маркетинг, идэвхжүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Маркетингийн үйл ажиллагаатай холбогдолтой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, холбогдох дүрэм журам, процедурыг баталж хэрэгжүүлэх, явцыг хянах, тасралтгүй сайжруулалт хийх
- Ойрын болон хэтийн хөгжлийн дүр төрх, үнэ цэнийг нэмэгдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага, Маркетингийн менежмент чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Маркетингийн чиглэлээр 5 болон түүнээс дээш жил удирдах түвшинд ажилласан
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
- Төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, удирдах тайлагнах, чиглүүлэх ур чадвартай
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
Монголын хамгийн өндөр оргил уулсаар нэрлэгдсэн Таван Богд Групп 1995 онд Японы FUJIFILM корпорацийн албан ёсны дистрибьютор болж үүсэн байгуулагдсан. Өдгөө бизнесийн 8 салбарт, 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 12,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлүүд:
-
Ноолуур
-
Автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж
-
Нийтийн хоол, түргэн хоолны үйлчилгээ
-
Банк & санхүү
-
Олон улсын худалдаа, үйлдвэрлэл
-
Барилга, бүтээн байгуулалт
-
Аялал, жуулчлал, зочлох үйлчилгээ
-
IT & эрүүл мэндийн үйлчилгээ
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.