Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХУУЛЬЧ

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго

               Монгол улсын хууль, дүрэм, журмын хүрээнд компанийн үйл ажиллагаа хэвийн, өндөр үр өгөөж, ашигтай, тогтвортой явуулахад хууль эрх зүйн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, компанийн дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

 

Гүйцэтгэх гол чиг үүрэг

 

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн бодлого, зорилго, зорилтуудыг тодорхойлох
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн импорт, худалдаа, экспорт, тээвэрлэлт, худалдаа, үйлдвэрлэлтэй холбоотой мөрдөгдөж буй хууль тогтоомж түүнтэй уялдан гарсан дүрэм, журмыг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, нийцлийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах
  • Компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмууд болон гэрээний загвар төслүүдийг боловсруулах
  • Компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний төслийг хянаж, бүрдлийг хангуулах, гэрээний хэрэгжилт, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болон өр авлагын асуудлаар үүссэн маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэх
  • Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, бусад эрх зүйн баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянаж нийцүүлэх
  • Компанийн эрх зүйн баримт бичиг, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд хяналт тавьж , хүчин төгөлдөр байдлыг хангах

Тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага

  • Хуульч /сонгон шалгаруулалтын эрхтэй байх/
  • Хуулийн зөвлөх, хуульчийн албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Компанийн хэмжээнд хууль эрх зүйн бодлого, дүрэм журам боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж байсан туршлагатай
  • Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах чадвартай байх
  • Манлайлах, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлдэг, сургалт зохион байгуулах, илтгэх, зөвлөгөө өгөх ур чадвартай
  • Харилцагч, компанийн удирдлагууд болон ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны өндөр ур чадвартай
  • Төлөвлөгөө, тайлан, албан бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвартай
  • Оновчтой шийдвэр гаргах, өөрчлөлтийг удирдах, бүтээмж нэмэгдүүлэх шинэ санал санаачлага, шийдлийг боловсруулах ур чадвар, туршлагатай байх
  • Хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эерэг, зөв хандлагатай, бизнесийн болон хувийн нууц хадгалах чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, Access, Visio болон бусад аналитик дүгнэлт хийх програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх, ERP дотоод систем дээр ажиллах чадвартай/

Нэмэлт мэдээлэл

  • Өрсөлдөхүйц цалин
  • Ажилтны багц даатгал
  • Бусад хангамж, нөхцөл

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75556677, 99041596

Зар нийтэлсэн огноо

2024-06-18 15:05

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРХавцгайт Их Хайрхан ХХК
2024-06-12
Уулын мастерМоннис Групп
2024-06-10
НЯГТЛАН БОДОГЧ /Улаанбаатар хотод/Эрдэнэ Монгол ХХК
2024-07-04
Уурхайн админӨгөөжбаян Хангай ХХК
2024-07-01
ЗАСВАРЫН МАСТЕР /ШАРЫН ГОЛД/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2024-06-27
ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕРЭнержи Ресурс ХХК
2024-06-17
Цахилгааны инженерNaran Mandal Enterprises LLC
2024-06-14
Ээлжийн цахилгаанчин"Хандгайт уул баяжуулах "ХХК
2024-07-01
Дугуй засварчинХуа Еэ Интернэйшнл ХХК
2024-06-17
Ковшийн оператор /Сүхбаатар/"Дархан Эрхэт Майнинг" ХХК
2024-06-24
Хөдөлгүүрийн ТехникчСтатера
2024-07-05
Тэсэлгээний өрмийн операторТоп Ган Дриллинг ХХК
2024-07-01
Цалин тооцооллын ажилтанЭрдэнэ Монгол ХХК
2024-06-14
Гагнуурчин/засварчинЭрдэнэс Алт Ресурс ХХК
2024-07-03
Борлуулалт маркетинг хариуцсан менежерКосмикрайс ХХК
2024-06-11
Кемп, аж ахуйн ажилтанДемсид-Трейд ХХК
2024-06-18
Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн /ОТ-д ажиллах/Кэй Эй Майнинг ХХК
2024-07-01
ХАБЭА-ийн мэргэжилтэн“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2024-07-03
Дампын оператор"ЭМ ЖИ ЖИ И СИ" ХХК
2024-06-26
ХАБЭА-н инженерМонгол Майнинг энд Эксплорэйшн ХХК
2024-06-26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.