- Хэрэглэгчдэд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг тайлбарлаж, зөв сонголт хийхэд нь туслах
- Aрьс арчилгааг ахисан төвшинд судалж хэрэглэгчид цогц зөвлөгөөг өгөх
- Дэлгүүрийн бараа материал, бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавин хариуцах
- Дэлгүүрээ цэгцтэй байлгах, лангууны өрөлт хийх
- Хэрэглэгчдийн онлайн группүүдэд идэвхтэй байх
- Бүтэн цагаар ажиллах боломжтой (7 хоногт 5 өдөр, Хагас бүтэн сайнд ажиллана)
- Бүтэн цагийн ажил тул оюутан боломжгүй.
- Арьс арчилгаанд сонирхолтой (нэн чухал)
- Тогтвор суурьшилтай ажиллах (1 жилээс дээш)
- Хүнтэй харилцах, хэрэглэгчийг сурган чиглүүлэх чадвартай, харилцааны зөв арга барилтай
- Хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй инээмсэглэл дүүрэн харилцаж чаддаг
- Дэлгүүр хаах цаг оройн 21:00
* Яармаг салбарт ажиллах хүсэлтэй бол анкет дээрээ Яармаг гэж тодотгоно уу.
* Оффис дээр ирж анкет бөглөх боломжгүй, анкетыг шүүгээд тэнцсэн ажил горилогч нартай холбогдоно.
*CV-г 2024 оны 11-р сарын 14-ний өдөр дуустал хүлээн авна.
*Эхний шатанд тэнцсэн ажил горилогчидтой 11-р сарын 14-ний дотор холбогдоно.
Цалин:
- Үндсэн цалин 1,500,000₮ (Дадлагажих хугацаа: 21 хоног. Энэ хугацаанд цалинг 80%-аар бодно.)
Жинхэлсний дараа:
- Хоол, унааны нэмэгдэл урамшуулал (230,000₮)
- Борлуулалтын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин (0-1,000,000₮)
- Ур чадвар, идэвхийн нэмэгдэл урамшуулал (0-300,000₮)
Бусад:
-Өөрийн хэрэгцээний арьс арчилгааны бүтээгдэхүүнээ онцгой үнээр авах боломж
- Салбарын ахлах, дэлгүүрүүдийн supervisor зэргээр өсөн дэвжих боломж
- Сар бүр хотын хамгийн орчин үеийн газрыг сонгон HANG OUT, төрсөн өдрийн урамшуулал, хэрэглэгчийн магтаал сайшаалын урамшуулал гэх мэт нэмэлт боломжууд
- Дэлхийн арьс арчилгааны салбарын трэндүүдийг цаг алдалгүй мэдээлж, мэдлэгжүүлэх орчин
- Хариуцлагатай байдал, зөв хандлагыг ил тодоор урамшуулах соёл
- МУ-ын хууль тогтоомжийн дагуу ажилтан төвтэй цалин бодолтын систем
- Хамтдаа хөгжин дэвших эерэг найрсаг, залуу хамт олон
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.