Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"ОНДО" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Маркетингийн мэргэжилтэн

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Зорилго

ONDO компанийн хамгийн ондоо, дуу шуу тасардаггүй, сонин хачин хүмүүсээр дүүрэн маркетингийн багтаа будаг нь ханхалсан шинэхэн менежер хайж байна. Ерөнхий зорилго нь ONDO компанийн бүтээж байгаа шинэ содон бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхэд, төсөв төлөвлөгөөг базах, шинэ замуудыг нээх, хүн амьтантай танилцаж ярилцаж, сонирхолтой боломжуудыг олж гаргахад оршиж буй. Ерөнхийгөөс ерөнхий зорилго нь гэвэл ХАМТ ӨСӨЖ ХӨГЖИХ юмсанж. Тиймээс нэгэн хэвийн амьдралын хэв маягтаа эргэж дурсаж ярих сонирхолтой хуудсыг нээхийг хүсч байвал өөрийгөө гололгүй доорх APPLY товчин дээр дарна уу даа.

Гүйцэтгэх үүрэг

Энэ ажлын зар дээр ихэвчлэн зах зээлийн судалгаа хийж, төлөвлөгөө гаргаж, компанит ажлын төсвийг жимбийтэл гаргах талаар тусгасан байдаг л даа. Гэхдээ арай ондоогоор бичихээр шийдлээ. Ямар ч газрын маркетингийн хэсэг бол хамгийн бужигнасан, ундарсан газар байдаг. ONDO компанийнх бол бүр ч сонирхолтой. Энэ хүмүүсийг өөрийн гаргасан төлөвлөгөөгөөр зангидаж, шинэ сорилт, шинэ хөгжих үүд хаалгыг хамтдаа эрж хайх нэгнийг бид хайж байна. Аан бас хааяа хааяадаа хамт олноо нэг ход ход инээлгэчихдэг, цоо эрүүл хүн биш гэх нь ч хаашаа юм, зүгээр л сайхан өөрийнхөөрөө ONDO нөхөр байвал давуу тал болно. 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • ONDO-г ерөнхийд нь сайхан гадарладаг, юунд зориод байгааг нь ойлгодог
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Ямар ч талбар дээр төлөвлөгөөт ажлыг жирийлгэдэг
  • Гаргасан төлөвлөгөөгөө нүдэнд харагдтал, чихэнд сонсогдтол тайлбарладаг
  • Компанит ажлын төсвийг уяраах нь байтугай бүр уйлуулдаг
  • Хамт олон дундаа хааяа нэг сахилгагүйтчихдэг
  • Хүмүүстэй танилцаад ярилцаад танилцуулаад ярилцуулаад явчихдаг
  • Судалгаа хийх сонирхолтой байвал давуу талтай
  • Эцэст нь ONDO гэр бүлийн шинэхэн гишүүн чамайг бидний нэг болж Монгол залуусын хийж бүтээж байгаа цоо шинэ технологийн компанид нэгдэн өөрийн хүчийг сорьж, хамтдаа өсч хөгжин, дараа нь ярьж уулга алдмаар ONDO дурсамж түүхүүдийг бүтээлцээч хэмээн урьж байна. Хүлээж байя. Удахгүй уулзъя.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас7211-0101

Зар нийтэлсэн огноо

2024-07-04 16:02

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Маркетингийн менежерОчир Ундраа ОМЗ ББСБ
2024-07-02
Мotion Graphic DesignerМОТ Форекс ХХК
2024-06-17
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРНеон Гялбаа ХХК
2024-06-18
Экспортын менежер /Солонгос хэлтэй/"АПУ" Хувьцаат компани
2024-06-21
Маркетингийн менежерЖуулчин ХХК
2024-06-20
Маркетингийн мэргэжилтэнИ Клиник ХХК
2024-06-14
Маркетинг, борлуулалтын албаны дарга /Ховд эко цемент/Ньюпрогресс Групп ХХК
2024-06-17
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРЗебра Интернешнл Дистрибьюшн
2024-06-27
Брэнд менежерАсаяке ххк
2024-06-19
Маркетингийн мэргэжилтэнПролианс ХХК
2024-06-07
PR МЕНЕЖЕР /ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР/Бичил Глобус
2024-07-01
Бизнес хөгжлийн менежерОчир Ундраа Групп
2024-07-02
График дизайнерТотал маркетинг эйжэнси ХХК
2024-07-03
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРМедСкан эрт илрүүлгийн төв
2024-07-05
БИЗНЕС ХӨГЖЛИЙН АЛБАНЫ ДАРГАМастер фүүдс ХХК
2024-06-26
Маркетингийн менежер*Эм Эн Пи Эн
2024-07-01
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРПремиум Корпорэйшн
2024-06-14
Брэнд менежер /Солонгос, Англи хэлний аль нэг/Гэр Контент Групп
2024-07-02
Маркетингийн мэргэжилтэнБСБ Сервис ХХК
2024-07-03
ПРОЦЕСС САЙЖРУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧКАРЬЕР МАСТЕР ХХК
2024-06-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.