Бизнес хөгжлийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ үйлчилгээ нэвтрүүлэлт, төсөлтэй холбоотой судалгаа, тооцоолол, төлөвлөгөө гаргах
- Шинэ төсөлд үнэлгээ өгөх, үр ашгийн шинжилгээ хийх, тайлагнах
- Зах зээлийн судалгаа шинжилгээ тогтмол хийх, компанийн өрсөлдөх чадварыг судлах, зорилтот зах зээлийг тодорхойлох
- Нэгжийн үр ашгийн шинжилгээ хийж сайжруулах санал санаачлага гаргах
- Шинэ технологи, систем хөгжүүлэлтийн шаардлага тодорхойлох, удирдан зохион байгуулах
- Харилцагч, хамтран ажиллагсадтай бизнесийн харилцаатай байх
- Харилцагч, хэрэглэгчийн санал гомдлын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах санал дэвшүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн
- 2-с дээш жил санхүү менежерээр ажилласан туршлагатай
- Хурдтай, өөриймсөг хандлагатай
- Сурч хөгжих эрмэлзэлтэй
- Эмх цэгцтэй, тооцооллын болон бичгийн өндөр чадвартай
- Багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Яагаад Алтан жолоо трейд ХХК вэ?
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/шинэ тохилог оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.