ХҮНСНИЙ ТЕХНОЛОГЧ, АХЛАХ АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гурил, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн боловсруулах /хэрчсэн гурил, бууз, гурилан бүтээгдэхүүн/ үйлдвэрлэлийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүний жор, технологийг боловсруулан, үйлдвэрлэл гүйцэтгэлийн ажиллагааг биечлэн ахалж гүйцэтгэх, ерөнхий хяналтыг тавин удирдлагаар хангаж ажиллах.
- Технологийн шийдэл боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх.
- Технологийн заавар, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаа, техник технологийн горимын дагуу үйл ажиллагааг зохион байгуулах.
- Зах зээлийн эрэлтэд нийцсэн үйлдвэрлэлийг төлөвлөн, хамт олныг чиглүүлэн зохион байгуулж, ажилтнуудын мэpгэжлийн түвшинг дээшлүүлж, мэдлэг чадвар эзэмшүүлж сургах.
- Судалгаа шинжилгээний үндсэн дээр хүнсний чанарыг сайжруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх.
- Үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний үйлдвэрлэлийн технологч-оор их дээд сургууль төгссөн.
- Мэргэжлийн болон техникийн боловсролтой, зохих сургалт, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил практик үйл ажиллагаанд ажилласан туршлагатай.
- Удирдан зохион байгуулах ур чадвартай.
- Тогтвор суурьшилтай, тууштай ажиллах.
- Цэвэрч нямбай, түргэн шуурхай хөдөлгөөнтэй.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас88075294, 88055943, 89988610
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.