Хүнд машин механизмын цахилгаанчин /Уурхайд/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүнд машин механизмын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автын цахилгааны инженер мэргэжилтэй;
- CAT-н төхөөрөмж дээр ET уншуулах, CIS программ дээр ажиллах чадвартай;
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай;
- Тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт хийж байсан бол давуу тал болно;
- Техникийн англи хэлний мэдлэгтэй, техникийн ном сурах бичиг унших ойлгох чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, бие даан болон багаар ажиллах чадвартай, нягт нямбай;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Өмнгөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Цант-Уул нүүрсний уурхайд 14/14 росторын хуваарийн дагуу ажиллана.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.