Гагнуурчин /МАК Ложистик-УБ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өглөө бүр зааварчилгаа авч, хамгаалалтаа зүүж, багаж орчноо шалгаад, аюулгүй байдал хангагдсаны дараа л ажилд орно.
- Тоног төхөөрөмж, машин механизмын металл эд ангид гагнуурын ажил хийх, эвдрэл, гэмтлийг оношлох, засварлах, сэргээн засах.
- Гагнах эд анги, материалын чанар, стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг шалгах, бэлтгэл ажлыг гүйцэтгэх.
- Ажлын зураг төсөл, техникийн баримт бичиг, зааварчилгааг үндэслэн гагнуурын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
- Гагнуурын ажлын үед аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэм, журам, стандарт-ыг чанд мөрдөж ажиллах.
- Гагнуурын төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, тогтмол үзлэг хийх, ашиглалтын дараа цэвэрлэж хадгалах.
- Засвар, гагнуурын ажлын дараа холбогдох туршилт, шалгалт хийх, гагнаасны чанарыг баталгаажуулах.
- Хэрэв шаардлагатай бол хийн болон цахилгаан гагнуурын аргаар ажиллах, олон төрлийн гагнуурын технологи ашиглах.
Хуваарилагдсан бусад ажлуудыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш
- Гагнуурын мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан байх
- Гагнуурчнаар ажилласан 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
- Гагнуурын төрөл бүрийн арга техникийг эзэмшсэн байх
- Гагнуурын аппарат, багаж хэрэгслийг зөв ашиглах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх
- ХАБЭА, галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөх чадвартай байх
- Хурдан шуурхай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Эрүүл мэндийн даатгал /жилийн 10 сая хүртэл/
- Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /жилийн цалингийн 20-35%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /жилийн цалингийн 5%/
- Тэтгэврийн хуримтлал /үндсэн цалингийн 2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашин, авто засвар үйлчилгээ
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.