ЭКВАЙРИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны АТМ, ПОС, Киоск болон Вичат, КюПэй, И-Коммерси зэрэг үйлчилгээний тасралтгүй найдвартай байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүргийн хүрээнд вендор байгууллагуудын хамтын тасалдалгүй ажиллагааг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалт, тасралтгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Эквайрингийн мэргэжилтэн, Эквайрингийн инженерийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж картын төлбөр хүлээн авах чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Банк санхүү, эдийн засгийн салбарт 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай.
- Албан бичиг, гэрээ хэлцэл боловсруулах, илтгэх өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай,
- Бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийж богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай,
- Аливаа санхүүгийн тооцоолол хийх чадвартай,
- Шинийг санаачлагч,
- Windows-ийн орчны болон мэдээллийн баазын программуудыг бүрэн ашиглах чадвартай,
- Интернэтийн орчинд болон сүүлийн үеийн дэвшилтэд үйлдлийн систем бүхий гар утас бусад төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай,
- Англи, орос хэлний зохих хэмжээний мэдлэгтэй байх.
Тусгай шаардлага:
- Хувийн соёл өндөртэй байх,
- Ажил хэрэгч, хариуцлагатай, нягт нямбай байх,
- Удирдан зохион байгуулах чадвартай байх,
- Нөхцөл байдалд уян хатан зохицож ажиллах чадвартай байх,
- Хурдан шалмаг, ажлыг хойш тавьдаггүй байх,
- Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга мэдээлж тайлагнадаг байх,
- Ажилд чин сэтгэлээсээ, үнэнч ханддаг байх.
Нэмэлт мэдээлэл
- Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал;
- Ажилласан жилийн нэмэгдэл;
- Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд;
- Шинэ залуу хамт олон;
- Цаашид дэвших боломжтой карьер хөгжил;
- Шударга ил тод, нээлттэй соёл;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.