Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

График дизайнер /Мерчиндайзинг/

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.

Бүтээгдэхүүн удирдлагын газрын График дизайнер болсноор та CU сүлжээ дэлгүүрээр зарагддаг бүх Нэрийн бүтээгдэхүүний (Private brand) загвар дизайнд хувь нэмрээ оруулахаас гадна сүлжээний хэмжээнд зарагдаж буй бүх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид таниулах чухал үүргийг гүйцэтгэх болно. Та манай хамт олонд нэгдсэнээр өөрийн мэргэжлийн чадварыг төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнд шингээж байнгын шинэ санаа санаачилга гаргах боломжтой үнэ цэнтэй гишүүн болно.

Хийх ажил үүрэг:

  • Хэвлэмэл дизайнд (постер, шошго г.м.) брэнд нийцлийг шингээсэн, бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон контент бэлдэх
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар дизайн гаргах
  • Бүтээгдэхүүний фото зураг авах
  • Маркетингийн идэвхжүүлэлтийн хүрээнд цэвэрхэн, ойлгомжтой дизайн бэлтгэх (вишуал коммуникэйшн)
  • Мультимедиа дизайн чиглэлд төрөл бүрийн сошиал медиа постер болон богино "reel" чиглэлийн контент бэлтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хэрэглээний програмуудыг эзэмшсэн: Photoshop, Illustrator etc.
  • Хэвлэмэл дизайн бэлдэх чадвартай
  • Бүтээгдэхүүний фото зураг авах чадвартай
  • Мултимедиа дизайн чиглэлээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Шинэ бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр 1 жилээс дээш ажилласан бол давуу тал

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

    • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон
    • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
    • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон
    • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой
    • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80185881

Зар нийтэлсэн огноо

2024-07-03 11:00

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Барилгын ашиглалтын инженерШинэ Сонголт Брэнд их дэлгүүр
2024-06-18
ТҮГЭЭГЧЗебра Интернешнл Дистрибьюшн
2024-07-01
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХГовь Эрдэнэ Кашмер ХХК
2024-06-07
ТАВИЛГЫН БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГАНэкст Групп XXK
2024-06-27
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /БАГАНУУР/Нэкст Групп XXK
2024-07-02
Борлуулалтын Менежер – Солонгос хэлтэй (Шинэ төгсөПроженекс Эксперт Консалтинг ХХК
2024-07-04
Борлуулалт, маркетингийн хэлтсийн даргаМултипак ХХК
2024-06-12
Маркетингийн менежерПлэй Хаус Профит ХХК
2024-06-27
ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /хятад хэлтэй/Монголын Алт групп
2024-06-26
МенежерКОФЕТРИ
2024-06-13
ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАН-ЖОЛООЧХурд Групп
2024-06-26
Худалдааны төлөөлөгчНаран Фүүдс ХХК
2024-07-05
САЛБАРЫН МЕНЕЖЕР /М Март/Макс Групп
2024-07-01
Худалдааны төлөөлөгчwww.market.mn
2024-06-20
Худалдааны зөвлөх /Брэнд хувцас/ - ХҮННҮ МОЛЛБи Ти Эф ХХК
2024-07-01
Гадаад харилцааны менежер /Гэр контент групп/Гэр Контент Групп
2024-06-24
Sales ConsultantСтатера
2024-06-10
Шатахуун түгээх станцад эрхлэгчПетровис Групп
2024-06-24
Худалдан авалтын менежерТаван Богд Групп
2024-06-27
Борлуулалт, маркетингийн албаны дарга"МБ Пейнит" ХХК
2024-07-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.