Хүний нөөцийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хүний нөөцийн бодлого, стратеги төлөвлөлтийг боловсруулах, шаардлагатай мэдээллээр хангах, хэрэгжүүлэх, тайлагнах
- Нийт ажлын байрны тавигдах шаардлага, компанийн батлагдсан орон тооны дагуу хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг хийх, ур чадвартай ажилтныг тодорхойлж тохирох ажлын байрыг санал болгох
- Байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журам, монгол улсад мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хяналт тавих, бусад нэгжүүдийг арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх
- Байгууллагын сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлж сургалт зохион байгуулах, сургалтын үр дүнг үнэлэх арга аргачлал боловсруулах
- Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар нэгжийн удирдлагуудад дэмжлэг үзүүлэх
- Хүний нөөцийн багийг удирдан зохион байгуулах, хамтарч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Эрх зүйч, Сэтгэл зүйч зэрэг мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан
- Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хуулийн талаар мэдлэгтэй
- Ёс зүйтэй, баг удирдаж байсан туршлагатай
- Худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Манай компани нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хурдацтай өсөн дэвжиж буй хамт олон юм.
Манай байгууллагад орсоноор та:
- Уян хатан цагийн хуваарь
- Үнэ төлбөргүй зогсоол
- Өдрийн хоол
- Ажилтны хөнгөлөлт, цаг үеийн урамшуулал олгох юм
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.