Авионик инженер (Нисдэг тэрэг)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агаарын хөлгийн навигаци, холбоо, автоматжуулалт, нислэг удирдлагын системийн загварыг боловсруулах, хөгжүүлэх.
- Авионик системийн аюулгүй, найдвартай ажиллагааг баталгаажуулах зорилгоор туршилт, судалгаа хийх.
- Системийн гэмтэл, доголдлыг олж илрүүлэх, оношлох, шаардлагатай засвар үйлчилгээг хийх.
- Шинэ технологи, техник ашиглан агаарын хөлгийн электрон системүүдийг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах.
- Авионик системийн ашиглалт, засвар үйлчилгээний явц, өөрчлөлтийн тайлан, баримт бичиг боловсруулах.
- Авионик системтэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм журам, олон улсын болон дотоодын стандартуудыг мөрдөж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Электроник, цахилгаан инженерчлэл, эсвэл авионикийн инженерчлэлийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
- Агаарын хөлгийн системийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай.
- Олон улсын болон дотоодын нисэхийн инженерийн сертификаттай байх (жишээ нь, FAA, EASA эсвэл дотоодын эрх бүхий байгууллагын гэрчилгээ).
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Хүүхдийн цэцэрлэг гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.