Ахлах Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын татварын багц хуулийн дагуу хөтлөх, хэрэгжилтийг хангуулах
- Тайлан мэдээг цаг тухайд нь үнэн зөв гаргах, бэлтгэх, илгээх
- Тайланг хянаж, гаргадаг байх /сар бүр тайлан гаргана/
- Цалин бодох, НД, Суутгалын тайланг гаргадаг байх
- Баланс гаргахад бүх журнал, гүйлгээг шалгах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай /ББСБ-т ажиллаж байсан бол давуу тал болно/
- ББСБ-д нягтлангаар ажиллаж байсан бол давуу тал
- Санхүүгийн болон хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Хариуцсан ажлаа төлөвлөж, цаг хугацаандаа багтаан ажиллах, яаралтай байдлаар ангилж, төлөвлөж гүйцэтгэх чавдартай байх
- Бизнес төлөвлөлт хийх чадвартай,
- Хэрэглэгчийн суурь, зорилтот зах зээл , маркетингийн стратегийн талаар мэдлэгтэй,
- Ес зүйтэй, хариуцлагатай, хурдтай,
- Шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай,
- MS Office хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж
- Хагас жилд, жилийн эцэст нэг сарын цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Эерэг дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.