Харилцагчийн зөвлөх /Харилцааны менежер/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Утсаар болон сошиал сувгуудаар компанийн ерөнхий мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл лавлагааг харилцагчдад үнэн зөв мэдээлэх,
- Харилцагчийн санал, хүсэлт, гомдол асуудлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох нэгжүүдэд хүргүүлэх,
- Үйлчлүүлэгчидтэй эргэх холбоо тогтоох,
- Салбар нэгжтэй эргэх холбоотой ажиллах,
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргүүд.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,
- Монгол хэлний аман болон бичгийн чадвар өндөртэй,
- Сурч, хөгжих хүсэлтэй,
- Албан бичиг төлөвлөх, боловсруулах, тайлагнах, чадвартай,
- Өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай,
- Харилцааны ур чадвар сайтай,
- Хариуцлагатай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай,
- Эерэг, зөв хандлагатай.
- Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Найрсаг багаар ажиллах чадвартай хамт олон таныг хүлээж байна. Манай гэр бүлийн гишүүн болсноор:
- Таны ур чадварыг үнэлэх цалингийн систем
- Ажилтны хувийн эрүүл мэндийн даатгал
- Жилийн 8% хүүтэй орон сууц худалдан авах зээлд хамрагдах боломж
- Ажилтны VIP зээл буюу хүүгүй зээл
- Богиносгосон ажлын цаг /09:00-17:00/
- Ажилтнуудад зориулсан сургалт, хөгжил
- Клүбүүдээр дамжуулан өөрийгөө хөгжүүлэх гэх мэт ажилчдадаа дэмжих олон олон хөтөлбөрүүдэд та оролцох боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.