* Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт, нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэрэглэгчдийг санхүүгийн үнэн зөв мэдээллээр ханган ажиллах;
* Компаний ойрын болон хэтийн бодлого төлөвлөлт, тоон статистик, зах зээлийн судалгаа шинжилгээ анализ хийх
* Хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийн эргэлт, эргэцийг тооцох
* Стратеги төлөвлөлтийн дагуу санхүүгийн чиг үүргийн ажлыг удирдах
* Салбарын санхүү бүртгэлийг хянах, чиг үүргээр хангах
* Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
* Санхүү нягтлан бодох бүртгэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
* Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй;
* Ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
* Төсөвт болон хувийн аль ч салбарын аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, татварын тайлан балансыг өндөр түвшинд гаргах, хянах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл, албан бичиг баримт боловсруулах чадвартай;
* Санхүү бүртгэлийн болонкомпьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
* Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн мэдлэгтэй;
* Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн, идэвх санаачлагатай, нягт нямбай;
* Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр
-Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах бизнес зэрэглэлийн зочид буудал, худалдааны төв, тохилог тав тухтай оффис
- Компанийн дотоод хөнгөлөлт, урамшуулал
-Албан тушаал дэвшиж сурч хөгжих боломж
- Эрүүл ахуйн стандарт нийцсэн амт чанартай өдрийн хоол хүнс
- Гэрээт байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх
- Бид таныг эелдэг найрсаг, шинийг эрэлхийлэгч, хөгжин дэвших хамт олны нэгэн ГИШҮҮН болж хамтран ажиллахыг урьж байна. МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЗОЧИД БУУДЛУУДЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАХ их үйлсэд хувь нэмэрээ оруулж , зочлохуйн соёлыг түгээцгээе.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.