Дулаан, ус хангамжийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэр, уурхайн ус, дулааны эрчим хүчний үр ашигтай хэрэглээг зохион байгуулах, хэмнэлт хийх, хангамжийг системийг төлөвлөх, биелэлтэнд хяналт тавих,
- Үйлдвэрийн барилга байгууламжийн дулаан, ус хангамж, цэвэр, бохир, хэрэглээний халуун усны систем цэвэрлэгээ, зуухны засвар үйлчилгээнд хяналт тавьж гэмтэл доголдол гаргахгүй найдвартай хэвийн ажиллуулах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дулаан, ус хангамж, сантехникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бие даан ажиллах болон багаар ажиллаж чадвартай
- Угсралт болон ашиглалт хариуцан ажиллаж байсан туршлагатай
- Сантехникийн 5 систем дээр зураг, тооцоолол хийх, ажиллах чадвартай /Халаалт, Дулаан, Цэвэр, Бохир, Агааржуулалт/
- Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.