Борлуулагч инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын бүхий л төслүүдэд цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн тоног төхөөрөмж, түүний дагалдах үйлчилгээний борлуулалтыг хариуцаж ажиллах, шийдэл, үнийн санал гаргах
- Шинэ зарлагдсан цахилгаан эрчим хүчний төсөл, хөтөлбөр, тендерүүдийг олж илрүүлэх, оролцох бүхий л бэлтгэлийг хангах, тендерт бэлдэх
- Компанийг төлөөлөн харилцагч, үйлчлүүлэгч нартай холбогдох, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, компанийн үйл ажиллагааг сурталчилан таниулах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженерээр, электроникийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, үйлчилгээний талаар тодорхой мэдлэгтэй
- Төсөл хөтөлбөр, тендерт оролцох мэдлэг туршлагатай бол давуу тал болно
- Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Харилцааны өндөр чадвартай, дасан зохицох чадвартай
- Сэргэлэн, шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
- Идэвх санаачлагатай
Нэмэлт мэдээлэл
Бид Танд борлуулалтаас хамаарсан нэмэлт урамшууллаас гадна дараах хөнгөлөлт, нэмэгдлийг санал болгож байна. Үүнд:
- Унаа, хоол, утасны хөнгөлөлт
- Удаан жилийн нэмэгдэл
- Жил бүрийн эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдах боломж
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан урамшууллын тогтолцоо
- Карьерийн болон сурч хөгжих өргөн боломж,
Ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч инженерингийн манлайлагч компани болох "Монхорус Интернэшнл" ХХК-д Таныг ажилд урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.