Бизнес төлөвлөгөө, төсөв, санхүү, хүний нөөцийн төлөвлөлт болон гүйцэтгэл дээр ажиллах
Хэрэглэгчийн шаардлага, системийн цар хүрээ, үр дүнг тодорхойлж, холбогдох баримт бичгийг (requirement, scope, plan, report) боловсруулах
Системийн дата болон мастер датаны зөрүүг илрүүлж, холбогдох нэгж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах
Мастер болон бизнес датаг цуглуулах, баталгаажуулах, цэвэрлэх үйл явцыг зохион байгуулах, дата менежментийн стратеги боловсруулах
Төслийн хэрэгжилтийн явц, эрсдэлийн удирдлагыг хангаж, удирдлагад тогтмол тайлагнах
Бусад хэлтэс, нийлүүлэгч, техникийн багтай уялдаа холбоотой ажиллах
Мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, эсвэл санхүү менежментийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
Мэргэжлээрээ 1–2 жилийн ажлын туршлагатай
Excel программыг ахисан түвшинд ашиглах чадвартай
Төслийн үйл явцад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ боловсруулах чадвартай
Аналитик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
Багаар ажиллах, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл боловсруулах чадвартай
ХУРД МАРКЕТ ХХК-ийг сонгох шалтгаан:
- Албан тушаалын онцлогт нийцсэн үр дүнгийн үнэлгээ, карьерын өсөлт дэвшлийг хангах боломж, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалсан “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны бүтээмж, шинэ санал санаачилгыг нээлттэй хүлээн авч хэрэгжүүлэх "КАЙЗЕН САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН БҮЛЭГ"-үүдийн үйл ажиллагааны идэвхтэй дэмжлэгтэй.
- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжин хэрэгжүүлдэг фитнесийн хөнгөлөлт, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн эрх зэрэг олон шийдлийг бүрдүүлсэн "WELLNESS ХӨТӨЛБӨР"-ийг тогтмол хэрэгжүүлэгч худалдаа үйлдвэрлэлийн чиглэл бүхий ЭЕРЭГ СОЁЛЫГ БҮРДҮҮЛСЭН ЗАЛУУ ХАМТ ОЛОН, ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.