Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хамтын ажиллагааны мэргэжилтэн

3,500,000-4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зормлго: Компанийн дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлж ажиллах.

 Ажлын байрны үндсэн зорилт

  1. Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх, архивлах;
  2. Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх;
  3. Албан томилолт, хурал уулзалтын зохион байгуулах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Олон улсын харилцаа, худалдаа; бизнесийн удирдлага.

Мэргэшил: -Хятад хэлээр мэргэжлийн орчуулга хийдэг, гадаад дотоодын ёслолын арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай байх;

-Төрийн албанд хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан, тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Хамтын ажиллагааны стратеги болон Гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, хэрэгжүүлэх чадвартай байх;
  • Олон улсын харилцааны мэдлэгтэй, бизнесийн харилцаа, дипломат харилцааны чадвартай;
  • Бизнесийн, бичгийн болон аман орчуулгын орчуулга хийх чадвартай байх;
  • Хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй (бизнесийн болон хууль эрх зүйн баримт бичиг орчуулах чадвартай байх шаардлагатай);
  • Гуравдагч хэлтэй бол давуу тал болно (Япон, Орос, Герман, Франц гэх мэт);
  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;

Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
-Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
-Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
-Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
-Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
-Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 
-Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл   цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75883399

Зар нийтэлсэн огноо

2025-10-27 12:09

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Баяжуулах үйлдвэрийн операторчБороогоулд ХХК
2025-10-26
Аж ахуйн туслах /галч/Кэй Эй Майнинг ХХК
2025-10-30
Барилгын засал чимэглэлч, засварчин /Орхон аймагт/Ачит Ихт ХХК
2025-10-02
Богино хугацааны төлөвлөлтийн инженерПи Эйч Ар консалтинг ХХК
2025-10-22
Боловсруулах үйлдвэрийн операторЭрдэнэ Монгол ХХК
2025-10-17
Төлөвлөлтийн ахлахNaran Mandal Enterprises LLC
2025-10-29
Тэсэлгээний инженерДевелопмэнт брэйн ХХК
2025-10-08
Богино хугацааны хуваарь төлөвлөгч/Short IntervalМ-Си-Эс Интернэйшнл ХХК
2025-10-11
Тооцооны нягтлан бодогчСпейшл Майнинг Сервис ХХК
2025-10-08
Маркшейдер /Моннис Майнинг/Моннис Групп
2025-10-28
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР"Терра Энержи" ХХК
2025-10-26
ХАБЭА-н инженерНамир ХХК
2025-10-28
Төлөвлөлтийн ахлах инженерЗАК МАЙНИНГ ХХК
2025-10-28
Уулын мастерЁл Ази ХХК
2025-10-20
Баяжуулахын угаагч / Алт угаагч /Кинросс Голдмон ХХК
2025-10-28
Маркшейдер инженерТөгсгэрэлт-Од
2025-10-17
АХЛАХ ТОГООЧЭЙ СИ СИ ЭЛ КАТЕРИНГ ХХК
2025-10-23
Хүнд машин механизмын Ахлах техникч /Моннис Майнинг/Моннис Групп
2025-10-30
Гүний уурхай - Усны машины жолоочХаанзаа Сервис
2025-10-28
ДАМПЫН ОПЕРАТОР / CAT 777 /Комацу гови ХХК
2025-10-30

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.