Business development specialist
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хөгжүүлэх, хянах
- -Зах зээлд шаардлагатай шинэ бүтээгдэхүүний судалгаа хийж, үр ашгийн тооцоолол гаргаж, загварыг тодорхойлж, цаашдын хөгжүүлэлтийг дэмжиж ажиллах
- Компанийн стратеги төлөвлөгөөний дагуу бизнесийн шинэ боломжуудыг судлан танилцуулах, хэрэгжилтийг хариуцах
- Компанийн бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгааг хийх, санал зөвлөмж гаргах
- Бизнес хөгжүүлэлт, шинэ брэндийн нэвтрүүлэлт, ажлын гүйцэтгэлийг хэмжих, тайлагнах, шаардлагатай нөхцөлд сайжруулалт хийх
- Гадаад болон дотоодын харилцагчтай харилцан ашигтай хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага, Олон улсын харилцаа, Гадаад харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Баримт бичиг боловсруулах, эдийн засгийн тооцоолол хийх, тоон үзүүлэлтийг боловсруулж дүн шинжилгээ хийж тайлагнах ур чадвартай,
- Зэх зээл, бизнес сэтгэлгээтэй, техник технологийн мэдлэгтэй
- Уул уурхай, тоног төхөөрөмжийн салбар, үйл ажиллагаатай холбоотой төсөл, борлуулалт, брэнд хөгжүүлэлт хийж гүйцэтгэсэн туршлагатай
- Албан харилцааны бичгийн болон ярианы ур чадвартай
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс жил ажилласан туршлагатай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт: Хятад хэлтэй бол давуу болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.