Худалдааны зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчдыг угтан авах, хүлээн авч бүтээгдэхүүн, брэндүүдийн талаар мэдээлэл өгөх
- Харилцагчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн санал болгох, борлуулалт хийх
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Харилцааны болон ярианы өндөр чадвартай
- Бие даан суралцах, судлах, мэдлэг мэдээлэл цуглуулах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Борлуулалтын салбарт ажилласан туршлагатай болон Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
ТАЙК ДХД ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан ба манай компанийн "Патриот Камперс Шоурүүм" дэлгүүрт Австрали, АНУ, Канад, Их Британи, Португал, Швед, Герман, Япон зэрэг орны аяллын чиргүүл, олон төрлийн хувцас, хэрэглэл, машины тоног, эд ангиуд үйлдвэрлэдэг өндөр чанартай 50 гаруй брендийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Бидний санал болгох ажлын байрны нөхцлүүд:
- Ажлын 5 өдөр ажлаад 2 өдөр амарна, хуваарийн дагуу ээлжээр ажиллана
- Үндсэн цалин дээр жилийн эцсийн бонус болон борлуулалтын хүвь нэмэгдэлтэй
- Дэлгүүрийн брэнд бараа бүтээгдэхүүнүүдээс ажилтны хөнгөлөлтөөр худалдан авах эрх
- Найрсаг хамт олон, ая тухтай ажлын байр, өсөн дэвжих боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.