Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Ажлын байрны зорилго

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

 

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, зах зээлийн боломж бололцоог тодорхойлох
  • Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэнд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Сошиал медиа, дижитал маркетингийн сувгуудын төрлүүдийн идэвхжүүлэлт, контент төлөвлөлт, хөгжүүлэлтийг зохион байгуулах, төлөвлөх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэн, хүргэлт, харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжид байнга анхаарч, санаа тавьж, санал гомдолд өндөр ач холбогдол өгч шуурхай шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж, өдөр тутамд идэвхитэй, эргэх хариуцлагатайгаар үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, чанарыг сайжруулах, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тасралтгүй эрэлхийлж, харилцагч, хэрэглэгч нартай болон бусад салбар нэгжийн ажилтнуудтай уялдаж хамтран ажиллах замаар санал, санаачилгуудыг дэвшүүлж, хэрэгжүүлж ажиллах
  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж, багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Тендерийн бичиг баримт боловсруулж байсан туршлагатай
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, санал, зөвлөмж өгөх ур чадвартай байх
  • Бизнес төлөвлөгөөний мэдээлэл боловсруулах ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай байх
  • Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
  • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
  • Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх
  • Оффисын хэрэглээний программууд болон одоо ERP систем дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75556677, 99937998

Зар нийтэлсэн огноо

2025-03-12 16:56

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

График дизайнерМонгол Хьюндай Автомотив ХХК
2025-03-11
Брэнд менежер /Гоо сайхны бүтээгдэхүүн /Дельта Холдинг
2025-03-11
Бүс хариуцсан менежер / Regional ManagerСтади энд травел аброад ХХК
2025-03-10
Маркетингийн менежерЖи Мобайл
2025-03-10
БРЭНД МЭРГЭЖИЛТЭН (Англи хэлтэй)Максимус дистрибьюшн ХХК
2025-02-11
Social media managerСтади энд травел аброад ХХК
2025-03-10
Маркетингийн менежерМонрефайнаншиал ХХК
2025-03-11
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРМилл Хаус ХХК
2025-03-10
Сошиал контент крэаторСпот Агентлаг
2025-03-05
Контент ИдетерГанада Монголиа ХХК
2025-03-10
Маркетингийн менежерНоён Уул Эрдэнэ ХХК
2025-02-17
Маркетингийн менежер /Deltafoods LLC/Дельта Холдинг
2025-03-11
Маркетингийн албаны даргаПриус Центр
2025-03-06
МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕРИнвескор проперти
2025-02-21
БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ, БРЭНД МЕНЕЖЕР /эрэгтэй/Домогт Хан Алтай
2025-03-10
Маркетингийн хэлтсийн захиралМонголиан Стар Дистрибюшин ХХК
2025-03-10
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРТэсо Пропертис ХХК
2025-02-17
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР"Амар" зочид буудал
2025-02-20
Борлуулалтын менежерНайн Яардс Би Эйч Ди ХХК
2025-02-25
Онлайн салбарын координаторАянчин Аутфиттерс ХХК
2025-02-14

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.