Хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ю-Пойнт лояалти системд нэгдсэн харилцагч байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
- Хамтрагч байгууллагын бизнесийн зорилго, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, оновчтой, үр дүнтэй санал санаачилга гарган хэрэгжүүлэх.
- Зорилгын хэрэгжилтийн хүрээнд багийн гишүүдийг чиглүүлэн, байгууллагыг төлөөлөн ахисан түвшний хамтын ажиллагааны харилцааны арга барилыг хэрэгжүүлж, үр дүн бүтээмж рүү чиглэн ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
✨ХЭРВЭЭ ТА дараах зан чанартай бол✨
- Шинэ санал санаачилга гаргах дуртай
- Өөриймсөг сэтгэлтэй, ажилдаа хариуцлагатай, үнэнч шударга хандлагатай
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны чадвар сайтай, багийн тоглогч
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
✨ХЭРВЭЭ ТА дараах мэдлэг, ур чадвартай бол✨
- Удирдлагын эерэг арга барилтай
- Багийг удирдан чиглүүлэх, дэмжих, үр дүнтэй feedback өгөх чадвартай
- Хүн бүрийн давуу талд нийцүүлэн үүрэг хуваарилан, үр дүнд төвлөрүүлэн манлайлах ур чадвартай
- Бизнесийн ахисан түвшний мэдлэгтэй
- Судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ур чадвартай
- Асуудал тодорхойлж, шийдэл боловсруулах чадвартай
- Зах зээл болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх
- Төлөвлөгөө боловсруулах ур чадвартай
- Танилцуулга цэгцтэй, ойлгомжтой бэлтгэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Монголын лояалти үйлчилгээний тэргүүлэгч хамт олны нэг болсноор зөвхөн ажил биш, өөрийгөө хөгжүүлэх, үнэ цэнтэй орчныг санал болгож байна.
- Хөнгөлөлт урамшууллын олон төрлийн боломж
- End year урамшуулалт цалин
- Уян хатан цагийн хуваарь
- Buddy систем-шинэ ажилтанд туслах хөтөлбөр
- Чадварлаг бүтээлч хамт олон
- Сургалт хөгжил
- Ажил амьдралын тэнцвэрт байдлыг дэмжих "employee wellbeing" хөтөлбөр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.