Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Баяжуулах үйлдвэрийн операторч

2,100,000-2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Баяжуулах үйлдвэрийн дараах хэсгүүд дээр хувиарлагдан ажиллана. 

    - Хүдэр бутлах хэсгийг ажиллуулах

    - Хүдэр дамжуулах нөөцлөх хэсгийг ажиллуулах

    - Тээрмийн хэсгийг ажиллуулах

    - Өтгөрүүлэгч-уусгалт шингээлт ба хүчилтөрөгчийн хэсгийг ажиллуулах

    - Хоргүйжүүлэх хэсгийг ажиллуулах

    - Десорбцийн хэсгийг ажиллуулах

    - Алт хайлуулах хэсэгт ажиллах

    - Гравитацийн хэсгийг ажиллуулах

    - Урвалж найруулах

    - Химийн бодисын талаарх сургалтанд хамрагдснаар баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй бүх төрлийн химийн бодистой харьцаж ашиглах ба найруулна.

    - Жолооны М ангилалтай бол уурхайн сургалтанд хамрагдснаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ажиллуулна.

    - Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтанд хамрагдснаар үйлдвэрийн гүүрэн болон бусад суурин крануудыг ажиллуулана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол, туршлага:

  • Уул уурхайн боловсруулах үйлдвэрт, тэр дотроо баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Хүдэр боловсруулах ба ашиглах чиглэлийн сургуульд сурч төгссөн бол давуу тал болно.

Бусад ур чадвар:

  • Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
  • Бичгийн болон харилцааны чадвартай байх
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
  • Монгол улсын жолооны В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах
  • Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх
  • Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх
  • Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англи хэлээр дунд түвшинд мэддэг байх
  • Өөрийн мэдлэгээ бусад ажилтнуудад хүргэх, ойлгуулах чадвартай байх
  • Биеийн хүч шаардсан ажил үүрэг хийх чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

Таныг  Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн операторч” - ийн ажлын байранд урьж байна.

 

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.

 

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас11317798 | 3400

Зар нийтэлсэн огноо

2025-10-26 09:23

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Цахилгааны диспетчер техникчТиТиЖиВиСиӨү ХХК
2025-10-22
Дээж бүртгэлийн ажилтан"СИ СИ АЙ СИ ЭМ ЭН ЭЙЧ КЭЙ" ХХК
2025-10-27
Цахилгааны зургийн инженер"Алтгана Ресурсес" ХХК
2025-10-27
Тооцооны нягтлан бодогчСпейшл Майнинг Сервис ХХК
2025-10-08
ИНЖЕНЕР ЗАСВАРЧИН (Оюу Толгой, ГҮНИЙ УУРХАЙ)Эпирок Монголиа ХХК
2025-10-02
МИКСЕРИЙН ОПЕРАТОР (ОТ төсөлд ажиллах)Премиум Корпорэйшн
2025-10-25
ХАНГАМЖ ХАРИУЦСАН ЗАХИРАЛИх говь энержи ХХК
2025-10-15
ХАБЭА сургагчЖИН ХӨ ФЭНГ ХХК
2025-10-28
Тэсэлгээний инженерДевелопмэнт брэйн ХХК
2025-10-08
ЦахилгаанчинСоёолон Интернэшнл ХХК
2025-10-09
Дампын операторчСино Хайдро Корпорейшн Монголиа ХХК
2025-10-28
Loader TechnicianЭпирок Монголиа ХХК
2025-10-20
Харуул хамгаалалт, бүртгэл мэдээллийн ажилтан-14/1Кэй Эй Майнинг ХХК
2025-10-22
Механик /Хотод/Кэй Эй Майнинг ХХК
2025-10-22
Бульдозерын операторчин ажилд авнаМонголчехметалл ХХК
2025-10-15
Экскаватор операторЗАК МАЙНИНГ ХХК
2025-10-23
Гүний уурхай - Утгуурт ачигч /scoop/ -ийн операторХаанзаа Сервис
2025-10-06
ХАБЭА-н ажилтан ажилд авна.Өгөөмөр өргөө ХХК
2025-10-12
Ковшийн операторБаатарван Транс ХХК
2025-10-21
НҮҮРСНИЙ МАСТЕР /УУРХАЙД/Их говь энержи ХХК
2025-10-21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.