Санхүүгийн контроллер, НББ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын товч танилцуулга:
Санхүүгийн контроллер нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, санхүүгийн тайланг үнэн зөв, цаг тухайд нь бэлэн болгох, хууль тогтоомжийн шаардлагыг хангах, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлнэ. Энэхүү ажлын хүрээнд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан бэлтгэх, татварын хууль тогтоомжийн дагуу ажиллах, мөн компанийн өсөлтийн зорилтуудыг дэмжих санхүүгийн удирдлагын стратегийг боловсруулахад удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
Гол үүрэг хариуцлагууд:
- Санхүүгийн удирдлага:
- Санхүүгийн тайланг цаг тухайд нь гаргаж, илгээх, удирдлага, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, ба дүн шинжилгээ хийх
- Санхүүгийн бичиг баримтын үнэн зөв, бүрэн байдлыг хангаж, шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэх
- Төсөв болон бодит гүйцэтгэлийн зөрүүг шинжлэх, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх
- Санхүүгийн төлөвлөлт, төсөөлөл, төсөв боловсруулах
- Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг удирдах
- Мөнгөн урсгалын удирдлага, сангийн менежмент, ажлын капиталын оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх
- Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлж, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах
- Нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлж, компанийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн НББ тогтолцоог сайжруулах
- Гадаад аудит, татварын алба болон зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах
- Санхүүгийн эрсдэлийн менежментийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын үнэлгээний хяналт болон хөрвөх чадварын эрсдэлийг хянах.
- Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэл ба хөрөнгийн үнэлгээ
- Компанийн удирдаж буй хөрөнгө, сангуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх, тохируулга хийх, цэвэр хөрөнгийг үнэлэх, хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгөх.
- Салбарын хууль тогтоомж, зохицуулалт болон дотоод бодлогын баримт бичигт нийцсэн байдлыг хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Тавигдах шаардлага ба туршлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх; MBA эсвэл магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
- Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл чиглэлээр 5+ жилийн туршлагатай, үүнээс 2+ жил нь ахлах түвшинд ажилласан туршлагатай байх.
- Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, сангийн бүтэц болон санхүүгийн зах зээл, санхүүгийн зохицуулалтын талаар өргөн мэдлэгтэй байвал давуу тал болно
- Мэргэшсэн нягтлан бодогч, CFA зэрэгтэй бол давуу тал болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр: Бусад
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.