Нярав
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хариуцсан бараа материалын орлого зарлагыг бүрэн зөв бүртгэх;
- Барааны эргэцийг тооцоолж зохистой хэмжээгээр нөөцлөх;
- Бараа материалыг тооллого тооцоог сар, улирал, жилээр төлөвлөн чанартай хийж гүйцэтгэх;
- Бараа материалын хадгалалтын үйл ажиллагааг найдвартай, аюулгүй байлгах;
- Агуулахад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- Сэлбэг материалыг захиалгын хуудас, ажлын даалгаврын дагуу ахлах ажилтны зөвшөөрлөөр олгож, бүртгэл хөтлөх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ-н анхан шатны мэдлэгтэй.
- Санхүү, нягтлан, нярав мэргэжлийн чиглэлээр сургалт, МСҮТ, Их дээд сургуулийн аль нэгийг төгссөн.
- Няраваар 1 жил болон түүнээс дээш ажиллаж байсан туршлагатай;
- Бараа материал, эд хөрөнгийн бүртгэл, тооцоог үндэслэн шаардлагатай тайлан мэдээллийг бие даан боловсруулж, чиг үүргийн хүрээнд холбогдох талуудыг шаардлагатай мэдээллээр хангах чадвартай;
- Тээвэрлэлт, худалдан авалт, бараа материал агуулахад хадгалах, бараа материалын хяналт, хөдөлгөөний талаар мэдлэгтэй;
- Excel, word, powerpoint болон ERP систем дээр ажиллах чадвартай;
- ХАБЭА-н мэдлэгтэй, харилцааны зөв соёлтой, эерэг хандлагатай;
Нэмэлт мэдээлэл
Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 89986958 дугаараас холбогдох болно.
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.