АВТЫН МЕХАНИК
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
- Техникийн эвдрэл гэмтлийг оношлох, үзлэг хийх, үзлэгээр илэрсэн гэмтлийг засварлах
- Техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, дагалдах хэрэгсэлд хяналт тавих
- Жолооч нарын техник ашиглалтын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах
- Техник ашиглалтын пасспортыг техник тус бүрээр үнэн зөв, бүрэн хөтлөх
- Техник тус бүрээр түлхүүр багаж хэрэгсэл, эд анги, бусад шаардлагатай зүйлсийн ашиглалтад хяналт тавьж, жолооч солигдох бүрт техник, дагалдах хэрэгсэлт, бичиг баримтуудыг хүлээлцүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
- Түгээлтийн жолооч нарт авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг шалган хүлээлгэж өгөх, хүлээн авах
- Техникийн үзлэгийг өглөө бүр хийж, аюулгүй ажиллагааг хангасан, бүрэн бүтэн техникийг тээвэрт гаргах
- Техникийн ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой бүртгэлүүдийг тогтмол хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автомашины механик болон холбоотой мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Засвар үйлчилгээний 3-аас дээш жилийн туршлагатай
- Дэлгэрэнгүй болон хэсэгчилсэн оношлогоо хийх чадвартай байх
- Техникийн зураг, схем унших чадвартай байх
- Ажлын ачаалал даах, багаар хамтран ажиллах чадвартай байх
- Техник, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай байх
- Харилцааны ур чадвартай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас88093511, 77128221
Факс77122128
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.