ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕР/хоол үйлдвэрлэлийн салбар/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын бодлого стратегийн хүрээнд өртөг тооцох, шинэ бүтээгдэхүүний туршилт, сайжруулалтын төлөвлөгөө боловсруулан удирдлагаар ханган ажиллах;
- Борлуулалтын захиалгын үйлдвэрлэлийг биелүүлэх, зорилго зорилтод нийцсэн хөтөлбөр төлөвлөгөө гарган, гүйцэтгэлийг хянан тайлагнах;
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, ажил сайжруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллах;
- Үйлдвэрийн ажилтнуудыг чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтаар хангах, ажлын гүйцэтгэлийг хангуулах;
- Ажлын байрны тодорхойлолт заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Үйлдвэрийн менежмент, Хүнсний технологич мэргэжлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй;
- Хүнсний үйлдвэрийн менежер болон удирдах албан тушаалд 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай;
- Хамт олныг манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай;
- Шинийг санаачлах, сурч хөгжих чин хүсэлтэй;
Нэмэлт мэдээлэл
ХООЛЛОЁ ХХК-г сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлэдэг, сурч хөгжих ахиж дэвших боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Үйлдвэрийн нэгдсэн програм хангамж систем-р ажилладаг горимтой.
- Ажилтны санал санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг систем бүхий удирдлагын тогтолцоо бүрдсэн.
Хүнсний үйлдвэрт ажилласан туршлагатай бол давуу тал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.