1. Уурхайд нүүрсний чанарт хяналт тавих, түүнийг олборлоход шаардлагатай геологийн мэдээлэл өгөгдлүүдээр хангах, тайлагнах.
2. Уурхайн нүүрс олборлолт, хайгуулын ажил: уурхайн нүүрс олборлолтын төлөвлөлт гүйцэтгэл, ордын нөөцийн хөдөлөөн, нэмэлт хайгуулын ажлын төлөвлөлт, нүүрс олборлолтын ажлыг төлөвлөх болон гүйцэтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй.
3. Дотоод болон гадаад хэрэгцээнд ашиглагдах уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран цаг тухайд нь гаргах, ажлыг баримтжуулж хүлээлгэн өгөх. /7 хоног, сар, улирал, жил, шаардлагатай хугацаанд/
4. Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын ордын нөөц, тоо хэмжээ, зааг, ашигт малтмалын чанарт нарийвчилсан үнэлгээ өгөх.
5. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
1. Геологич мэргэжлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй
2. Геологи уул уурхайн инженерийн чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай
3. Мэргэжлийн программууд дээр маш сайн ажилладаг байх (MINEX /Geology/, AutoCAD)
4. Гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээллийг бэлтгэх
5. Нүүрсний давхаргыг тодорхойлох, зураглал гаргах
6. Дээжлэлтийг стандартын дагуу авах, лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавих
7. Геологийн мэдээллийн өгөгдлүүд, хүснэгт, схем, зураг боловсруулах
8. Судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах, асуудлыг шийдвэрлэх олон талт шийдлүүдийг санал болгох, системийг сайжруулах.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.