Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Механик, тоног төхөөрөмжийн инженер

4,000,000 - 5,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Албан тушаалын зорилго:

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд механик инженерийн чиг үүргийн дагуу ажиллана.

  1. Төслийн техникийн даалгавар, өгөдөл, судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх.
  2. Үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн холболт, угсралтын зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах.
  3. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах.
  4. Уул уурхай, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж (бутлуур, тээрэм, туузан дамжуурга, шигшүүр, флотацийн тоноглол, ангилан ялгагч гэх мэт)-ийн өргөн хүрээний судалгаа хийх.
  5. Төслийн шаардлага, даалгавар, хүдрийн шинж чанар, үйл ажиллагааны нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, тооцох, тоног төхөөрөмжийг сонгох.
  6. Дүн шинжилгээ хийж тоног төхөөрөмж, механик систем, хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, төлөвлөх, зураг төсөл зохиох, сонгох.
  7. Мэргэжлийн зургийн болон 3D загварчлалын програм дээр үйлдвэр, тоног төхөөрөмжийн зураг хянах, засах, зурах, дизайн байршлыг харах, төлөвлөх, оновчлох.
  8. Тоног төхөөрөмжтэй холбоотой суурь, тулгуурын систем, шугам хоолой, тэдгээрийн байршлыг төлөвлөх, тооцох, зураг төсөл зохиох.
  9. Үйлдвэрийн хий, шингэн, бусад материалын урсгалын систем, шугам хоолой, шахуурга, насос, даралтат сав, өргөн тээвэрлэх машин механизмын зураг төсөл төлөвлөлтийг хийх, хянах, оновчлох.

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх ,  уул  уурхай, баяжуулах үйлдвэрлэлийн салбарт ажилласан. 
  • Мэргэшсэн инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно.

  • Англи хэлний ярианы болон бичгийн мэргэжлийн хүрээний чадвартай байх
  • Төслийн үе шатууд (зураг төсөл, ТЭЗҮ, үндсэн ба нарийвчилсан инженерийн зураг төсөл, барилга угсралт, хүлээлгэн өгөх, ажилд оруулах зэрэг)-ын талаар мэдлэгэтэй байх
  • Уул уурхайн процесс, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, механик систем, термодинамик, инженерийн материалын талаар өргөн мэдлэгэтэй байх,
  • Мэргэжлийн чиглэлээр Монгол улс болон олон улсад мөрдөгддөг стандарт, эрх зүйн бичиг баримт, зохицуулалт, хуулийн нийцлийн талаар мэдлэгэтэй байх,
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, тэдгээрийг угсрах, засварлахтай холбоотой аюулгүй ажиллагааны стандартын мэдлэгэтэй байх,
  • Мэргэжлийнхээ ажлыг гардан хийж дадлагажсан, мэргэжлээрээ ажилласан байх
  • Хэрэглээний MS Office, Excel болон бусад инженерийн мэргэжлийн (AutoCAD, SolidWorks, Inventor, 3D загварчлалын програм) програмуудыг сайн эзэмшсэн байх.

Нэмэлт мэдээлэл

  • Харилцааны болон хувийн зохион байгуулалт сайтай, эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Дүн шинжилгээ, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай
  • Нягт нямбай, зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах чадвар сайтай, Бүтээлч, шаргуу, үр дүнд хүрдэг
  • Асуудлыг шийдэхдээ гол шалтгаан нөхцөлийг нь ойлгож, бүтэн зургаар нь харж чаддаг.
  • Ёс зүйтэй, хамт олонтой болон гадны гүйцэтгэгч компануудтай зөв мэргэжлийн түвшинд харилцаж, хамтран ажиллаж үр бүтээлтэй ажиллах

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75-002552

Зар нийтэлсэн огноо

2024-10-28 16:33

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Баримт бичиг хяналтын ажилтанМ-Си-Эс Эстэйтс ХХК
2024-11-14
Ахлах архитекторСетунари Групп ХХК
2024-10-28
Барилга бүтээцийн инженерO2 Майнинг Лтд
2024-11-11
СИСТЕМ ИНЖЕНЕР /ДАТА ЦЕНТР/Могул Групп
2024-11-18
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2024-11-11
БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТАНАлтангадас трейд ХХК
2024-10-29
Төсөвчин / Реалтор /Номин Холдинг ХХК
2024-11-15
ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ЗАСАЛ/Тэсо Пропертис ХХК
2024-11-19
Барилгын эзэлхүүн төлөвлөлтийн архитектор"Рино Констракшн" ХХК
2024-11-20
Бетон зуурмагын үйлдвэрт технологич авнаДархан Төгөлдөр ХХК
2024-11-05
Автоматжуулалтын ЗУРГИЙН ИНЖЕНЕРТаван Орд ХХК
2024-11-05
Construction Engineer for preparing IPC documentsБаран Групп Лимитед
2024-11-04
Гагнуурчин /Оюу Толгой төсөл/Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс ХХК
2024-10-28
Төслийн борлуулалтын менежер сургаж ажилд авна.Фаст Эйженси
2024-11-08
Сантехникийн инженерМэнд констракшн ХХК
2024-11-20
Бараа материалын няравOrchlon Consulting LLC
2024-11-21
Оффис менежер, Архив бичиг хэргийн ажилтанЛюксвүүд групп ХХК
2024-11-13
QUANTITY SURVEYORМакс Өргөө ХХК
2024-10-30
Галын дохиоллын мэргэжилтэнТаван Орд ХХК
2024-11-04
БАРИЛГЫН ТӨСӨВЧИН /Эй Жи Жи Эс ХХК/Ньюпрогресс Групп ХХК
2024-11-15

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.