Үндсэн болон дагалдах системүүдэд өдөр тутмын хяналт тавьж, системийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, системд илэрсэн асуудлыг засварлах арга хэмжээг авах;
Байгууллагын хүрээнд ашиглагдах шинэ системүүдийн нэвтрүүлэлт, сайжруулалт дээр ажиллах;
Төсөл хөтөлбөрүүдэд мэдээлэл технологийн шийдэл гаргах
Windows сервер, Linux, Unix үйлдлийн систем дээр ажиллах
Боловсрол: Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
Туршлага: Системийн администраторын чиглэлээр 2-3 жил ажилласан туршлагатай байх.
Програм хангамж: Серверийн програм хангамж, виртуалчлалын технологиуд (VMware, Hyper-V гэх мэт) дээр ажиллах чадвартай байх. Docker, Kubernetes мэддэг бол давуу тал болно
Сүлжээний мэдлэг: Сүлжээний тохиргоо, удирдлага, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх.
Нөөцлөлт ба сэргээх: Өгөгдлийн нөөцлөлт хийх, сэргээх үйл явцын мэддэг байх.
Харилцааны чадвар: Багийн гишүүдтэйгээ болон хэрэглэгчидтэй үр дүнтэй харилцах чадвартай байх.
Шинэ технологид суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
Англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй.
Сертификат: Мэргэжлийн сертификатууд (CompTIA Network+, CompTIA Security+, Microsoft Certified: Azure Administrator, AWS, Red Hat Certified System Administrator гэх мэт) нь давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.