Барилгын талбайн инженер /Өмнөговь аймаг/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго:
Барилгын төсөл дээрх өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зураг төсөл, стандарт, техникийн шаардлагын дагуу ажил гүйцэтгэхэд хяналт тавих.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих;
- Хугацаа, төсөв, нөөцийн зохицуулалтыг хариуцах;
- Зураг төсөл, техникийн баримт бичгүүдийг уншиж, талбай дээрх ажлыг зөв гүйцэтгэхэд инженер техникийн шийдэл гаргах;
- Барилгын стандарт, норм, дүрэм, техникийн шаардлагыг мөрдүүлэх;
- Барилгын ажилчид, туслан гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 1-3 жил ажилласан туршлагатай;
- Зураг төсөл унших, барилгын норм дүрэм, стандартын мэдлэгтэй;
- AutoCAD, MS Office зэрэг программ ашиглах чадвартай;
- Хариуцлагатай, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах өндөр ур чадвартай.
- Орон нутагт байрлан ажиллах
Нэмэлт мэдээлэл
Манай компани нь:
- Төслийн удирдлага PMBOK стандарт хэрэгжүүлэгч
- Олон улсын чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэгч
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт хэрэгжүүлэгч
- Ажилтнуудынхаа сургалт хөгжил, нийгмийн асуудал, ая тухтай сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл бололцоог эрхэмлэгч байгууллага
Манай хамт олны онцлог:
- Номын хорхойтон
- Аялалд дурлагч
- Кофены мангас
- Тасралтгvй хөгжигч
- Дүрсгүй
- Наргианч
- Шогч удирдлага
- Асуудал шийдэгч
- Шинийг санаачлагч
- Сайхан иддэг
- Аз жаргалыг түгээгч
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.