"Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн цахилгааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт үйлчилгээ, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг “Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм” бусад техникийн норматив бичиг баримтын шаардлагад нийцүүлж явуулах.
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Цахилгааны Инженер
Төр болон хувийн хэвшилд 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хаданд 14/14 хоногоор ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
Цахилгааны инженерээр ажиллаж байсан туршлагатай, өндрийн шугамд ажиллах эрхтэй байвал давуу тал болно.
✅Ажлын байрны үндсэн зорилт
1.Дизель, нарны цахилгаан үүсгүүр болон цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллах;
2.Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлийг хянах;
3.Ажлын байрны цахилгааны үзлэгийг тогтмол хийж илэрсэн зөрчил, аюулгүй байдлыг хангах чиглэлд санал санаачилгатай ажиллах;
4.Цахилгааны ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт боловсруулах, гүйцэтгэлийг хянах, ажилтнуудад цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт орох;
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.