График дизайнер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Маркетингийн ажлын эрэлттэй уялдуулан орчин үеийн шинэлэг санаа, бүтээгдэхүүний брэндингтэй уялдуулсан дизайнтай эх бэлтгэлийг чанартай, шуурхай гүйцэтгэх,
- Маркетингийн болон бусад ажлын хэвлэлийн эх бэлтгэл дизайныг боловсруулах, сошиал медиа контент бүтээх, байгууллагын маркетингийн ажлын эх бэлтгэлийг хийж гүйцэтгэх, жижиг хэмжээний видео эвлүүлэг хийх,
- Байгууллагын хэмжээнд ашиглах эрхийн бичиг, бэлгийн карт, хөнгөлөлтийн карт /купон/ зэргийн эхийг бэлтгэж өгөх, компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэгддэг зар, урилга, зураг авалт, тохижуулалтын дизайн, загварыг гаргаж бэлтгэх,
- Рекламын гадаад дотоод, самбар, лайтбокс хэвлэлийн эх бэлтгэж, хуваарийн дагуу байршуулах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- График дизайны чиглэлээр сургууль төгссөн,
- Ажлын туршлагатай бол давуу тал болно /Шинэ төгсөгч байж болно/
- Мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай /Photoshop, Illustrator, After Effect, Core; Draw etc/
- Бүтээлч сэтгэлгээтэй, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй,
- Нээлттэй, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайн, төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай,
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.