ХААИС-ийн Цахим шилжилт, технологийн газарт
- ХААИС-ийн мэдээлэл технологийн хэрэгцээ, шаардлагыг судалж, судалгаа хийх, шинэ систем, программ хангамжийн хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
- Одоо ашиглаж буй системийг шинэчлэх, засварлах, ажиллагааг сайжруулах;
- Программ хангамжийн хэрэглээг дэмжих зааварчилгаа, сургалт зохион байгуулж, хэрэглэгчдэд зориулсан гарын авлага бэлтгэх;
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
- Программ хангамжийн мэргэжилтэй;
- Мэргэжлээрээ 3, түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх (Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй);
- Харилцааны соёлтой, ёс суртахуунтай;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг байх;
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар (гадаадад төгссөн бол монгол орчуулга)
3. Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
5. Хувь хүний бүтээлийн жагсаалт (CV);
6. Гадаад хэлний мэдлэг болон бусад ур чадварыг тодорхойлсон үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
7. Иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
8. Хувь хүний хөгжил, төлөвшил, харилцаа, хандлага, ажлын туршлага, мэргэжлийн ба багаар ажиллах чадварын талаарх өмнөх ажил олгогч эсвэл удирдагч багшийн тодорхойлолт; эдгээр чиглэлээр сургалтад хамрагдсан батламж, гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл (ХААИС-ийн Захиргааны байрны 201 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлэх)
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и-мэйл)-ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг эхний шатанд үнэлэх бөгөөд энэ шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
ХУД, 22-р хороо, ХААИС-ийн Захиргааны байр, 201 тоот өрөө
Утас: 75107777-522, 99027262
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.