Бетон зуурмаг, карьер үйлдвэрийн зохицуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хэлтсийн Түншлэгч байгууллагуудын шилжилтийн үйл явцын туршид, мөн шилжилт дууссаны дараах үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтворжуулах хүртэлх хугацаанд ОТ-н удирдлагуудад тогтмол дэмжлэг үзүүлж ажиллах.
- Шаардлагатай хурал, уулзалтын бэлтгэл ажил хангах, зохион байгуулах. Бичиг хэргийн болон өдөр тутмын ажлыг хийх.
- ОТ удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх.
- Өдөр, долоо хоног, сар тутмын ажлын гүйцэтгэлээ тайлагнах.
- Бетон зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын хэрэглэсэн бүтээгдэхүүн/нэмэлтүүд/-ийн мэдээллийг хүлээн авах, нягтлах, бүртгэх. Бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц дээр үндэслэн захиалга хийх. Тогтмол бүртгэл хөтлөх, тайлагнах, мэдээ бэлтгэх: хэрэглэсэн бүтээгдэхүүн, нөөцийн үлдэгдэл, захиалга г.м.
- Бүтээгдэхүүн /нэмэлтүүд/ уурхайн талбар луу тээвэрлэлтээр гарсан мэдээлэл болон бүтээгдэхүүний шинжилгээний бичиг тухай бүр имэйлээр хүлээж авах.
- Уурхайн талбарт ирсэн бүтээгдэхүүн /нэмэлтүүд/-ийн материалын хуудас, чанарын гэрчилгээг хүлээн авах, архивлах.
- Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх тал дээр багуудтай нягт холбоотой хамтран ажиллах
- Ажил үүргүүд нь дээр дурдсанаар хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай ажил үүрэгт оролцох, дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ханган нийлүүлэх болон Худалдан авалтын сүлжээний менежмент, эсвэл ижил төстэй мэргэжлийн бакалавр ба түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан дипломын зэрэг эзэмшсэн байх.
- Тус чиглэлээр 3 ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Нарийн төвөгтэй асуудлаар ажиллах чадвар байх
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
- MС оффисийн хэрэглээний програмуудыг (жишээ нь: Word, Excel, Powerpoint гэх мэт) бүрэн ашиглах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар дунд буюу түүнээс дээш байх
Нэмэлт мэдээлэл
- Ажиллах хэлтэс нэгж: Оюу толгой уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэс Бетон зуурмагын үйлдвэр болон Карьерын үйл ажиллагаа
- Ажлын байршил: Оюу толгой уурхайн талбарт -2 ажилтан
- Ажил амралтын хуваарь: 14/14
- Гэрээний хугацаа: 12 сар
- Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025-03-21 ний 12 цагт хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг "Өгөөмөр Гавилууд" ХХК фейсбүүк пэйж хаяг болон 88002168 дугаараас авах боломжтой
Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.