УГСРАЛТЫН МАСТЕР /Барилгын материал Цонх, хаалга/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бэлэн бүтээгдэхүүний угсралт, суурилалуулалтын үйл ажиллагааг тасралтгүй, доголдолгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, зохион байгуулах;
- Бизнес төлөвлөгөөний хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хэвийн явуулах, угсралт суурилуулалтын үе шат, дамжлага бүрд явцын чанар хяналт хийх, ажилчдыг удирдан зохион байгуулах, ХЭМАБ-ын хууль дүрмийг мөрдөх, түүнд хяналт тавин ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- Цонх хаалганы үйлдвэрт 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан;
- Хөнгөн цагаан цонх, шилэн фасад угсарч суурилуулж байсан туршлагатай;
- Үйлдвэрлэлийн процесс, хэрэглэгддэг түүхий эд болон барилгын материалын талаар мэдлэгтэй байх;
- Харилцааны соёлтой, илтгэх тайлагнах чадвартай;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай;
- Ажилд хандах эерэг хандлагатай, шинэ санал санаачлагыг дэмжиж хамтарч ажиллах ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Таньд дараах урамшууллуудыг санал болгож байна.
- Тэтгэврийн хуримтлал
- Цалинтай 6 хоногийн чөлөө
- Эрүүл мэндийн даатгал
- Илүү цагийн нэмэгдэл
- Баярын өдөр ажилласан нэмэгдэл /2 дахин/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.