ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимд
- Ойн аж ахуй;
- Ойн бодлого ба эдийн засаг;
- Дендрологи ойн генетик, селекци;
- Ногоон байгууламж хичээлүүдийг заана.
- Ойн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
- Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай; (Доктор зэрэгтэй; импакт фактортой сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно)
- Судалгаа, шинжилгээ хийх, сурган заах арга зүйн чадамжтай;
- Мэргэжлийн дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.2-оос доошгүй байх;
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх (Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй);
- Харилцааны соёлтой, ёс суртахуунтай;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг эрхэмлэдэг байх;
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар (гадаадад төгссөн бол монгол орчуулга)
3. Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
5. Хувь хүний бүтээлийн жагсаалт (CV);
6. Гадаад хэлний мэдлэг болон бусад ур чадварыг тодорхойлсон үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
7. Иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
8. Гурван үеийн намтар;
9. Хувь хүний хөгжил, төлөвшил, харилцаа, хандлага, ажлын туршлага, мэргэжлийн ба багаар ажиллах чадварын талаарх өмнөх ажил олгогч эсвэл удирдагч багшийн тодорхойлолт; эдгээр чиглэлээр сургалтад хамрагдсан батламж, гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг (ХААИС-ийн Захиргааны байрны 201 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлэх)
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и-мэйл)-ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг эхний шатанд үнэлэх бөгөөд энэ шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
ХУД, 22-р хороо, ХААИС-ийн Захиргааны байр, 201 тоот өрөө
Утас: 75107777-522, 91182801
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.