АГУУЛАХЫН НЯРАВ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материал хүлээн авах, хүлээлгэн өгөх
- Бараа бүтээгдэхүүн хүлээн авах, өгөхтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримт бичиг хөтлөх
- Барааны мэдээллийг санхүүгийн программд үнэн зөв оруулах
- Барааг санхүүгийн баримтын дагуу эрх бүхий ажилтанд гарын үсгээр баталгаажуулан хүлээлгэн өгөх,
- Санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, архивлах
- Бараа материалын бүрэн бүтэн байдал, хадгалалтад анхаарч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нярав албан тушаалд 2-с дээш жил ажилласан туршлагатай;
- Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Ажлын ачаалал даах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай;
- Асуудлыг хурдан шийдвэрлэх чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75553000, 94102363, hr@caffebene.mn
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.