САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн Гал унтраах систем, шугам сүлжээний шийдэл гаргах, зураг-төсөл боловсруулах, төлөвлөлт гаргах
- Суурилагдсан гал унтраах системийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, засвар үйлчилгээний холбогдох үнийн санал гаргах
- Гал унтраах систем, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх
- Барилга, байгууламжийн гал унтраах систем, шугам сүлжээний засварын ажилд хэрэглэж буй материал, хийц эдлэл, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих
- Галын системийн засвар үйлчилгээний баг ахлах, ажлыг зохион байгуулалтыг төлөвлөх, ажлын төлөвлөгөө боловсруулах, ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах
- Гал унтраах системийн найдвартай хэвийн ажиллагаа, системийн бэлэн байдлыг хангах
- Захиалагч талд гал унтраах системийн талаар танилцуулга хийх, сургалт мэдээлэл өгөх
- Гал унтраах системийн угсралтын болон гүйцэтгэлийн зураг гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сантехникийн болон Халаалт, агаар сэлгэлтийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай
- Баг удирдан ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй /NFPA сургалтад хамруулна/
- Хэрэглээний программууд болон зургийн программ AutoCad программыг бүрэн эзэмшсэн байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Идэвх, санаачлагатай байх
- Ажилч хичээнгүй, хариуцлагатай байх
- Ажигч гярхай, ажлын сонор сэрэмжтэй байх
- Ажлын уян хатан цагаар ажиллах;
Нэмэлт мэдээлэл
- Залуу эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олон
- Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулах боломж
- Өсөн дэвжих боломж
- Ажилтныг тогтмол сургаж хөгжүүлэх боломж
- ХАБ-ын хувцас хэрэглэл, сургалтад тогтмол хамруулна
- Засвар үйлчилгээний ажлаар Оюу Толгой сайт руу ажиллах боломж
- Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин
- Төслийн урамшуулал
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70121001, 95093401, 95093464
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.