ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
- ХЭХ болон ТУЗ-ийн хурлын бэлтгэл хангах, хуралдуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
- ТУЗ-ийн хурлын шийдвэрийг батлуулах, хяналт тавих, шийдвэрийн биелэлт, явцын талаар ТУЗ-ийн дарга, гишүүдийг мэдээллээр хангах, ТУЗ-ийн бичиг хэргийг хариуцан хөтлөх;
- Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, Гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль, эрх зүйн болон Хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн бусад мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
2. Тухайн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Санхүүгийн салбарт 2-аас доошгүй жил ажилласан байх;
4. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх баримт бичиг:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет /төрийн албан хаагчийн/
- Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
- Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
- ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
- Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Анкет, материалыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл хаягаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.