ХИМИЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уулын дээж, боловсруулах үйлдвэрийн дээж /чулуулаг/, технологийн нүүрс, уусмалд алтны агуулга тодорхойлохоос гадна шигшүүрийн шинжилгээ, уусмал найруулах, баяжуулалтын туршилтууд хийж гүйцэтгэнэ.
- Лабораторийн ажилчдын химийн төхөөрөмж болон химийн бодистой харьцах журам, заавар боловсруулж мөрдүүлэх
- Лабораторийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах
- Дээжинд чанарын шинжилгээ, сорилт туршилтыг батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийж, бодит хариу мэдээллээр удирдлага хэлтэс албадыг хангах
- Аюулгүй ажилллагааны менежментийн системийг даган мөрдөж ажиллах
- Бусад нийтлэг чиг үүрэг буюу удирдлагаас оноосон үүрэг даалгаварууд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ашигт малтмал баяжуулалтын технологич болон металлурги, химич, метал судлал чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Алтны боловсруулалтад (десорбц, хайлуулалт) 3-с дээш жил ажилласан туршлагатай байх, Нуруулдан уусгалтад ажилласан бол давуу тал болно. Лаборатори, металлургийн туршилтын талаар мэдлэгтэй байх
- Харилцааны ур чадвартай
- Багийн гишүүд болон хамт олонтойгоо үр ашигтай харилцааг бий болгож дэмжиж ажиллах. Зөрчилдөөнийг зүй зохистой шийдвэрлэж чаддаг байх.
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
- Тав тухтай хотхонд байрлана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
- Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
- Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
- Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
- Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Excel программын дунд шат
- Ажил дээрх асуудал шийдвэрлэлт
- Ажилтны ёс зүй ба хариуцлага
- Багийн хувь нэмэр бүхий гишүүн
- Бүтээмжтэй ажиллах нь
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.