Групп компаниудын бизнес процессийг бүртгэх,дүн шинжилгээ хийж, төрөл бүрийн загварчлалын аргуудыг ашиглан бизнес процесс, өгөгдлийн урсгал, системийн шаардлагыг баримтжуулах, бизнес процесс, тогтолцоог сайжруулах шаардлагыг илрүүлж, шийдлийг боловсруулж, санал болгох, стандаржуулах төлөвлөлтийг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, шаардлагатай мэдээлэл, сургалтын арга хэмжээг зохион байгуулах, холбогдох дүрэм, журам, гарын авлага, заавар, зөвлөгөөг боловсруулах, бусад холбогдох компани, газар, нэгжийн удирдлага, ажилтнуудаас санал авч, хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийх, тасралтгүй сайжруулах санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх
Тогтвортой ажлын байр, ажлын таатай орчин, өсөж дэвших боломжийг олгохын зэрэгцээ өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэн, шударгаар үнэлүүлэх, үр дүнтэй бүтээлчээр ажиллах, байгууллагын менежмент, соёлд тасралтгүй суралцах хүсэл тэмүүлэлтэй Монгол Улсын ирээдүй болсон чадварлаг мэргэжилтэн та бүхэнд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй.
Очир Ундраа групп-д ажилласнаар:
-Эрүүл мэндийн даатгал болон үзлэгт тогтмол хамрагдах
-Хөнгөлөлт, хангамж
-Тэтгэмж, тусламж
-Зээл, хадгаламж
-Шагнал, урамшуулал
-Сургалт хөгжил
Бид ажилтнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэхийг үргэлж зорьдог.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.