Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Макс Өргөө ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал

5,000,000 - 6,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн урт, дунд, богино хугацааны бодлого чиглэл тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, бизнесийн төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх
  • Компанийн үндсэн үйл ажилллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил төслүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн хангахад албадуудын уяалдаа холбоог хангах замаар чиг үүргийн удирдлагаар харилцаа холбооны алдагуулах байнгын үйл ажиллагааг хангах
  • Үйл  ажиллагааны зардлыг төлөвлөх, зардал үр ашгийг тооцож харьцуулалт хийн дүгнэлт гаргах
  • Эрсдлийг /Цаг хугацаа алдах, чанарын гологдол гарах, ХЭМАБ,БО зөрчил, осол үүсэх, хүн хүчний хомсдол үүсэх, гадаад хүчин зүйлсээс үүсэх эрсдлүүд/ урьдчилан тооцоолж, оновчтой шийдвэр гаргах
  • Байгууллагын бусад алба хэлтэстэй уялдаа холбоотой ажиллаж асуудлыг шийдвэрлэх
  • Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах
  • Бизнесийн  орчинд дүн шинжилгээ хийж, борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилт дээр анхаарч ажиллах

Компанийн стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд үйл ажиллагаан сайжруулалт, төслүүдийг хөгжүүлэх, албандууд багуудын уяалдаа холбоог хангах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: 

  • Төслийн удирдлага, Үл хөдлөх хөрөнгийн удирдлага, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсрол эзэмшисэн байх
  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Барилга дэд бүтцийн салбарын инженерийн шугам сүлжээний мэргэжлээр бакалавар түүнээс дээш зэрэгтэй мэргэшсэн бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Барилга байгууламж, дэд бүтцийн салбарын компанийн үндсэн үйл ажиллаанд төслийн менежер, гүйцэтгэх удирдлагаар удирдагчаар 3-5 жил түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Компанийн стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд үйл ажиллагаан сайжруулалт, төслүүдийг хөгжүүлэх, албандууд багуудын уяалдаа холбоог хангах чиглэлд менежер болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.
  • Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, менежментийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтандаа төслийн удирдлагын багц хэсгүүдийг ашиглаж байсан бол давуу тал болно.
  • Барилга байгууламжийн дотор гадна инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн найдвартай үйл ажиллагааг хангах эрсдлийг бууруулах чиглэлд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Компанийн үндсэн үйл ажиллагаан харилцагч, хэрэглэгч, төсөлд оролцогч талуудаас ирүүлсэн санал санаачлага, хүсэлт, гомдолын хүрээнд зочлох үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, төслийн чанар, аюулгүй байдал, ажилтны харилцаа хандлага, хүний нөөцийн удирдлагуудыг хангаж чадамжтай байх
  • Төслийн менежмент олон улсын стандарт, Чанарын удирлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх багт орж ажилласан эсвэл удирдах хэрэгжүүлсэн туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний ахисан түвшин, хоёрдогч гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • Барилгын угсралт, ашиглалт, засварын ажил, барилгын дараахи цэвэрлэгээ үйлчилгээ, орон сууцны ашиглалтын менжемент болон үйлчилгээний барилгын угтах үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээг хангах чадвартай.
  • Иргэний ба үйлдвэрийн барилга байгжжламжийн төслийг шинээр хэрэгжүүлэх эсвэл их засвар шинэчлэлт сэргээн засварлах төслийг хариуцан хэрэгжүүлсэн чадвартай.
  • Барилгын салбарын удирдлагын баримт бичиг, стандарт, норм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон чадвартай байх.
  • Барилга байгууламжийн ашиглалт, дотор гадна инженерийн шугам сүлжээний байнгын ажиллагааг үнэлэх, шийдэл гаргах, сэргээн засварлах төлөвлөгөө, төсөв, үнэлгээ хийх чадвартай.
  • Удирдан зохион байгуулах, бизнес шинжилгээ хийх төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, судалгаа шинжилгээ хийх шийдвэр гаргах чадвартай.
  • Зөв хандлагатай, багаар хамтран ажиллах чадвартай, удирдан зохион байгуулах чадвар өндөр байх.
  • Мэргэжлийн ёс зүйтэй, нягт нямбай хариуцлагатай байх.
  • Манлайлах, өөрийгөө илэрхийлэх, удирдан зохион байгуулах өндөр чадвартай.
  • Нөхцөл байдалд тулгуурлан асуудлыг хурдан шаламгай процессжуулан шийдвэрлэх чадамжтай байх;
  • Хүний нөөцийн удирдлагыг чиг үүргийн удирдлагаар ажиллах чадамжтай байх
  • Компанийн тогтвортой хөгжлийн урт хугацааны стратегийн зорилтуудад хүрэх санаачлагуудыг хэрэгжлүүлэх чадвартай
  • Компанийн үнэт зүйлст нөлөөлөх үйл ажиллаанд хяналт тавих мөн олон нийтэд чиглэсэн мэдээ мэдээлэл, төрийн захиргааны байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллах мэдээллийг урсгалын хэвийн хангах чадвартай
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудыг хүртээмжтэй нөлөөлөлтэй байлгах удирдлагын чадвартай байх

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77773636-(600), 88100450

Зар нийтэлсэн огноо

2024-07-01 08:41

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

БАРИЛГЫН ИНЖЕНЕРБатс-өргөө ХХК
2024-06-26
Технологич инженерСитимент ХХК
2024-06-13
Барилга бүтээцийн мэргэшсэн зургийн инженерРичвелл Инженеринг ХХК
2024-07-01
Цахилгааны туслах ажилтан/Их бодь инженеринг ХХК/Их Бодь Констракшн ХХК
2024-07-03
АрхитектурНью Тур ХХК
2024-06-19
Хяналтын инженер ажилд авнаТТИХОЛДИНГ ХХК
2024-06-22
ЛаборантБумбод ХХК
2024-06-19
Цахилгааны инженер"Erin International" Co., Ltd
2024-07-01
барилгын инженер,Алагтогоо ХХК
2024-06-25
Ерөнхий нягтлан бодогч _Юнайтэд прожектс корпорэйшЮНАЙТЭД ПРОЖЕКТС КОРПОРЭЙШН ХХК
2024-06-12
Төслийн борлуулалтын менежер сургаж ажилд авна.Фаст Эйженси
2024-07-01
Барилгын инженер /KFC/Таван Богд Фүүдс ХХК
2024-06-27
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2024-07-01
ИТА-ны ЗАХИРАЛИнвескор проперти
2024-06-20
ХАБЭА ажилтанБОДЬЦОГТ ГРУПП ХХК
2024-06-10
Борлуулалтын менежерБизнес кластер групп ХХК
2024-06-06
ГАГНУУУРЧИНДаацын Цамхаг ХХК
2024-06-25
Төлөвлөлтийн инженерЗаг ХХК
2024-07-02
Ус хангамж, ариутгах татуургын инженерЭрчимт Өрнөл ХХК
2024-06-18
интерьер зураг төсөлХАРХОРУМ ДИЗАЙН ГРУПП
2024-06-04

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.