МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын маркетинг, борлуулалтын бодлогын дагуу үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Компанийн стратеги, шаардлагад нийцүүлэн мерчант байгууллагуудтай хамтран ажиллах;
- Компанийн хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх;
- Бүтээгдэхүүний онцлогт нийцүүлэн контент бүтээх, сошиал сувгуудыг оновчтой сегментчилэн борлуулалтыг нэмэгдүүлэх;
- Брендийн танигдалтын байдлыг нэмэгдүүлэх, эерэг имиджийг бүрдүүлэх;
- Компанийн нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааг хариуцах;
- Маркетинг, борлуулалттай холбоотой тайлан мэдээллийг нэгтгэн, удирдлагуудыг үнэн зөв, бодит мэдээллээр тогтмол хангах;
- Газар нэгжийг удирдлагаар ханган, чиглүүлэн ажиллах;
- Ажилтны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах;
- Цаг үеийн шинжтэй удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
- Байгууллагын хэмжээнд мөрдөж буй журам, ажлын зааврыг мөрдөж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүүгийн салбарт ажилласан туршлагатай
- Бизнесийн удирдлага, Борлуулалт, Маркетингийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Баг удирдаж ажиллаж байсан туршлагатай
- Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
- Харилцааны соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Ахисан түвшиний англи хэлний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Хариуцлагатай, ухаалаг санхүүгийн хэрэглээг технологийн дэвшилтэт шинэлэг шийдлээр санхүүжүүлэх эрхэм зорилготой хамт олонтой нэгдэн суралцаж хөгжих, карьераа өсгөх боломжтой.
Бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын цагийн уян хатан сонголт
- Эрүүл мэндийн даатгал
- Утасны төлбөр
- Цай, кофены хангамж
- Спорт заал
- Сэтгэл зүйч
- Ажиллахад таатай орчин угтах болно
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн захирал
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.