ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН МЕНЕЖЕР /Хуульч/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Захиргаа, дотоод үйл ажиллагааг удирдах:
- Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэргийн ажиллагааг хариуцах
- Байгууллагын өмч хөрөнгө, гэрээт харилцаа, эрх шилжүүлэг, захиргааны асуудлыг зохицуулах
- Лиценз, гэрчилгээ, зөвшөөрөл авах, сунгах, бүртгүүлэх үйл ажиллагааг зохицуулах
- Хурлын бэлтгэл, дотоод зохион байгуулалт, тайлан мэдээ боловсруулах ажилд оролцох
- Захиргааны ажилтнуудыг удирдах, чиглүүлэх
Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх:
- Байгууллагын удирдлага, удирдлагын багт хууль эрх зүйн хүрээнд зөвлөгөө өгөх
- Ажилтнуудад дотоод журмын сургалт зохион байгуулах
- Хөдөлмөрийн, иргэний, захиргааны, гэрээний болон бусад эрх зүйн асуудлаар дэмжлэг үзүүлэх
- Байгууллагын үйл ажиллагаа хууль, тогтоомжтой нийцэж буй эсэхийг хянах, хууль эрх зүйн эрсдлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх
Гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах:
- Гэрээ, хамтын ажиллагааны протокол, нэмэлт хэлцлүүдийг боловсруулах, шалгах
- Байгууллагын дотоод журам, дүрэм, тушаал, шийдвэрийг хууль зүйн үүднээс хянаж, зөвлөгөө өгөх
- Гадаад, дотоод харилцаатай холбоотой хууль зүйн бичиг баримтыг боловсруулж баталгаажуулах
- Гэрээ хэлцэл, санамж бичиг, албан бичигт хууль зүйн дүгнэлт гаргах
Гомдол, маргаан, эрх зүйн асуудал шийдвэрлэх:
- Ажилтны болон гуравдагч этгээдийн гомдол, шаардлагыг хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэх
- Шүүх, төрийн байгууллагад албан ёсны баримт бичиг боловсруулах, хариу өгөх
- Эрх зүйн зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлыг хариуцах, хуульчтай хамтран ажиллах
Тайлан мэдээ боловсруулах, удирдлагад танилцуулах:
- Захиргааны үйл ажиллагаа, баримтжуулсан мэдээллийн удирдлага, эрх зүйн асуудлын талаар сарын, улирлын, жилийн тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн шаардлага, ур чадвар:
-
Хууль зүйн болон захиргааны удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Хууль, захиргааны чиглэлээр хамгийн багадаа 3–5 жил ажилласан туршлагатай
-
Хуульчийн мэргэшлийн гэрчилгээтэй, өмгөөлөгчийн эрхтэй бол давуу тал болно.
- Гэрээ, дүрэм журам, тушаал шийдвэр, хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, дүгнэлт гаргах туршлагатай
- Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудын өргөн мэдлэгтэй
- Албан хэрэг хөтлөлт, архивын журам сайн мэддэг байх
-
Microsoft Office -ийн программ хангамж ашиглах чадвартай
-
Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар өндөр түвшинд
-
Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно (гэрээ хэлцэл, орчуулга, олон улсын харилцаанд)
Хувь хүний ур чадвар:
-
Ёс зүйтэй, нууц хадгалах чадвартай, өндөр хариуцлагатай
-
Шударга, шүүмж хүлээж авдаг, дүгнэлт гаргах сэтгэлгээтэй
-
Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай
- Дасан зохицох чадвар өндөртэй, өөрчлөлтөд уян хатан ханддаг
- Бие даан суралцах, хууль эрх зүйн шинэчлэлийг тогтмол судалдаг дадалтай
-
Харилцааны болон илтгэх ур чадвар сайтай
Нэмэлт мэдээлэл
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75553000, 94072363, hr@caffebene.mn
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.