Төлөвлөлтийн ерөнхий инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, тасралтгүй, аюулгүй, үр ашигтай үйлдвэрлэлийг хангах.
- Төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс тухай бүр оролцох, холбогдох бусад хэлтсүүдтэй хамтран ажиллах, мэдээллээр хангах
- Уулын ажлын богино болон дунд хугацааны төлөвлөгөөнд чиглэл өгөх, гүйцэтгэлд хяналт тавих, шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагад тайлан гаргаж өгөх
- Дунд болон урт хугацааны оновчлол, төлөвлөлт, мониторинг, олборлолтын үйл ажиллагааны үр ашиг, уулын ажлын явцыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлнэ.
- Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна
- Диспечер системийн мэдээллийг ашиглан тоног төхөөрөмжийн ашиглалт, гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааны доголдол, саатлыг илрүүлж, шуурхай арга хэмжээ авах.
- Инженерийн хэлтсийн ажилтнуудыг удирдан чиглүүлэх, дэмжлэг үзүүлж, багийн бүтээмжийг нэмэгдүүлэх.
- Өдөр, долоо хоног, сарын олборлолт, үйлдвэрлэлийн тайланг боловсруулах, дүн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж гаргах.
- Уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний дүрэм, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах.
- Ажлын төслүүдийг зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, хэлтэс хоорондын уялдааг хангах.
- Туслан гүйцэтгэгч компаниуд нь гэрээнд заагдсан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер, маркшейдер, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нүүрсний уурхайн олборлолт төлөвлөлтийн 5-с дээш жилийн туршлагатай, удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.
- Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл явц, үйлдвэрлэлийн төлөвлөлтийн гүнзгий мэдлэгтэй.
- Баг удирдах, стратеги төлөвлөх, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай.
- Microsoft Office (Excel, Word, PowerPoint) болон уул уурхайн 3(Minesigth, Minex, Surpac, Autocad) программууд дээр ажиллах чадвартай.
- Уулын ажлын оновчлолыг тооцох
- Уулын ажлын төлөвлөгөө, ажлын зураг гаргах, дүн шинжилгээ хийх
- Судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, асуудлыг шийдвэрлэх олон талт шийдлүүдийг санал болгох
- Баг, хэлтэс хоорондын уялдаа холбоо, харилцааны өндөр чадвартай.
- Аюулгүй ажиллагаа, уурхайн дүрэм журмыг сайн мэддэг.
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймагт 14/14 ростерын хуваарын дагуу уурхайн талбайд ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.