Рестораны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг, шаардлага
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Манай компанийн удирдлагын баг хоол үйлдвэрлэлийн салбарт АНУ болон Монголдоо 15 гаруй жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2024 оны 4 сард шинээр нээгдсэн Оффис грилл бар гэгч үйлчлүүлэгчийн хайр хүндэтгэлийг татасан ресторандаа та бүхнийг урьж байна.
- Бид үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн түвшинд боловч тухтай үйлчилгээг үзүүлж үйлчлүүлэгч нэг бүрийн сэтгэл ханамжийг мэдэрдэг хамт олон юм.
- Бид өөрсдийн үнэ цэнэ, алсын хараанд маань нийцэх хариуцлагатай, ёс зүйтэй, чин сэтгэлээсээ ажиллах эрч хүчтэй бүх насны хүмүүсийг багтаа авахдаа таатай байх болно.
Тавигдах шаардлага
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Санаачлагатай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг
- Бусадтай баг болон хамтарч ажиллах чадвартай, нээлттэй
- Хурдан сурч, шинэ зүйлийг өөрийн болгон хүлээж авахдаа сайн
- Удирдлагын зүгээс тавьж буй зүй ёсны шаардлагыг хүлээн авч ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Ажилласан цагаараа цалингаа бодуулна (нэмэлтээр гарын мөнгө үйлчлүүлэгчдээс авдаг)
- Найрсаг, мэргэжлийн хамт олонтой
- Хичээл сургуулийнхаа хажуугаар ажиллах боломжтой
- Ажиллах боломжтой болон боломжгүй өдрүүдээ зохиоцуулах боломжтой
- Өдрийн ээлж 11:00 - 18:30, оройн ээлж 18:00 - 02:30
- НДШ төлнө
Утсаар асуулгүй анкетаа явуулана уу? Тэнцэх ажилтантай бид өөрсдөө холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
Ажиллах цагийн хувиарОройн цагаар, Амралтын өдрөөр
ТөрөлЦагийн ажил
Холбоо барих
Утас99000957, 77444666, 80059957
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.