МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Зах зээлийн судалгаа хийх:
- Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн зан төлөвийг судлах
- Судалгаанд үндэслэн маркетингийн стратеги боловсруулах
- Шинэ боломжит зах зээлүүдийг тодорхойлох
Сурталчилгаа ба брэндинг:
- Сурталчилгааны кампанит ажил (TV, сошиал медиа, сонин, сэтгүүл, гадаах сурталчилгаа г.м.) зохион байгуулах
- Брэндийн дүр төрхийг бий болгох, хадгалах
- Сошиал медиа болон онлайн маркетингийг удирдах
- Брэндийн байршуулалт (brand positioning) болон мессежийг тодорхойлох
- Урт болон богино хугацааны маркетингийн төлөвлөгөө гаргах
Борлуулалтыг дэмжих:
- Борлуулалтын багтай уялдаатай ажиллах
- Борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
- Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, сэтгэл ханамжийг хянах, сайжруулах
Тайлагнах, дүн шинжилгээ хийх:
- Маркетингийн үйл ажиллагааны тайлан бэлдэж удирдлагад танилцуулах
- Стратегийн гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах санал боловсруулах
Багаар ажиллах, хамтрах:
- Гадаад болон дотоод харилцагчтай хамтран ажиллах
- Гэрээ хэлцэл, хамтын ажиллагааны нөхцөл тохиролцох
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар:
- Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдаа, Олон нийттэй харилцах, Эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй,
-
Маркетинг, зар сурталчилгаа, борлуулалт, брэндинг зэрэг чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх,
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй,
-
Стратеги боловсруулах болон хэрэгжүүлэх чадвар, Зах зээлийн судалгаа хийх чадвартай
-
Сошиал медиа, дижитал маркетингийн суурь мэдлэгтэй
-
Хэрэглэгчийн зан төлөв судлах, сегментчилэл хийх чадвартай
- Digital Marketing, SEO, Google Ads, Meta Ads, Hubspot, зэрэг богино хугацааны сургалт, мэргэжлийн сургалт, сертификаттай бол давуу тал болно.
Хувь хүний ур чадвар:
-
Харилцааны өндөр соёлтой, илтгэх чадвартай
-
Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч
-
Шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай
-
Цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай
Нэмэлт мэдээлэл
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Байршил: ХУД, Хүннү 2222 хороолол (Удирдлагын академийн зүүн талд)
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75553000, 94072363, hr@caffebene.mn
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.